Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Улсын нэгдүгээр төв эмнэлэг Монгол Улсад анх удаа түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог амжилттай нэвтрүүллээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цөмийн онош зүйн тасаг  ⁹⁹ᵐTc-HYNIC-PSMA СПЭКТ/КТ оношилгоог Монгол Улсад анх удаа амжилттай нэвтрүүлж, түрүү булчирхайн хорт хавдрыг илүү нарийвчлалтай оношлох эмнэлзүйн шинэ технологийг амжилттай нэвтрүүллээ.

⁹⁹ᵐTc-HYNIC-PSMA нь түрүү булчирхайн хорт хавдрын эсүүдэд илүү өвөрмөц илэрдэг PSMA уурагтай холбогдон, хавдрын голомт болон үсэрхийллийг дүрслэн илрүүлэхэд ашиглагддаг орчин үеийн цөмийн оношилгооны арга юм.

Шинэ технологийг нэвтрүүлснээр:

Хавдрын голомт болон үсэрхийллийг илүү нарийвчлалтай илрүүлж, үнэлэх

Өвчний үе шат, тархалтыг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх

Оношилгооны үр дүнд үндэслэн эмчилгээний тактикийг оновчтой төлөвлөх

Харьцангуй бага өртөгтэй, хүртээмжтэй цөмийн оношилгооны аргыг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх

Цаашид ¹⁷⁷Lu-PSMA радиолиганд эмчилгээг нэвтрүүлэхэд шаардлагатай оношилгооны үндсэн суурийг бүрдүүлэх

Энэхүү технологийг Монгол Улсад нутагшуулснаар түрүү булчирхайн хорт хавдрын оношилгоо, эмчилгээний менежментийг боловсронгуй болгох, үйлчлүүлэгчдэд орчин үеийн цөмийн оношилгооны тусламж, үйлчилгээг эх орондоо хүртээмжтэй хүргэхэд чухал ач холбогдолтой юм.

УНТЭ-ийн Цөмийн онош зүйн тасгийн хамт олон орчин үеийн оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологийг эмнэлзүйн практикт нутагшуулан хөгжүүлж, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тасралтгүй ажиллаж байгаагийн жишээ юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан