Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ДЦС-2”-ын 26.4 га талбай бүхий Үнсэн сангийн газарт барьж буй “Дулааны тавдугаар цахилгаан станц”-ын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Төслийн ажил эрчимжиж, нийт барилга угсралтын гүйцэтгэл 16 хувьд хүрчээ. Одоогийн байдлаар станцын барилгын нэг, хоёрдугаар зуух, турбины суурь, яндангийн суурь, уут филтерийн суурийн угсралтын ажлууд хийгдэж буй бөгөөд талбай дээр гүйцэтгэгч компанийн 300 гаруй инженер, мэргэжилтнүүд өдөр бүр тасралтгүй ажиллаж байна.

DJI_20260901165830_0981_D.jpg

Монгол Улсын Зөвлөх инженер, төслийн ахлах инженер Л.Баасан “Төслийн талбайд 65 жил хуримтлагдсан 1 сая орчим тонн куб.метр үнсийг зөөж, тээвэрлэх ажил хийгдэж байна. Одоогийн байдлаар 300 мянган куб.метрийг зөөсөн бөгөөд 30 гаруй хувьтай байна. Энэ оны 11 дүгээр сар гэхэд 0 тэмдэгтээс дооших бүх тоноглолуудын сууриудыг бүрэн цутгасан байх шаардлагатай. Тиймээс бид нүүрс зөөвөрлөх ажлаа хэсэгчлэн ухаад, заримыг нь өөрийнхөө талбайд өөр газар шилжүүлж, эдгээр суурийн ажлуудаа хийж байна. Энэхүү сууриудыг 30 см орчим үлдээгээд газартай нь бүрэн цутгаж дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Үнс зөөж дуусгах ажлыг өвлийн улиралд үргэлжлүүлэн хийнэ. Учир нь зуны улиралд замын хөдөлгөөн ихтэй учраас зөвхөн шөнө зөөвөрлөсөн. Өдөрт ойролцоогоор 1-110 удаагийн рэйс хийгдэж байна. Энэ оны 12 дугаар сар гэхэд бүх тоноглолоо татаж авах ажлуудаа хийж, ирэх оны хавраас тоноглолуудаа угсрах, барилга угсралтын ажлууд үргэлжилнэ. Үндсэн тоноглолын үйлдвэрлэлийн ажлууд 30 гаруй хувьтай явагдаж байгаа. Тоноглолуудыг ирсэн даруйд угсрах шаардлагатай. Мөн БНХАУ-д захиалсан зуухны хувьд буцламтгай үет шатлалттай, сүүлийн үеийн зуухыг захиалсан” гэв.

DSC06276.jpg

Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Монгол улсын зөвлөх инженер, төслийн техникийн зөвлөх Б.Цэвээн “Манай улсын 2025, 2026 оны өвлийн оргил ачааллын үеийн хэрэглээ нь 1803 МВт. Энэ нь өндөр хөгжилтэй, том орны хувьд бол нэг станцын л авах хүчин чадал юм. Дулааны тавдугаар цахилгаан станц нь 300 мегаваттын хүчин чадалтай, энэ нь манай улсын хувьд хамгийн боломжийн хүчин чадал. Дунджаар нэг айлын цагт хэрэглэх хэмжээ 3 киловатт орчим  гэж бодоход Дулааны тавдугаар цахилгаан станц нь 100 мянган айл өрхийг дулаанаар хангана гэсэн үг. Мэдээж үүн дээр төв суурин газар баригдаж байгаа болохоор дулааны асуудал маш чухал. Тавдугаар цахилгаан станц нь дулаан үйлдвэрлэнэ, үйлдвэрлэсэн дулаанаараа жилд 40 мянган айл өрхийг дулаанаар хангах юм. Жилдээ хэвийн ажилласан үед 2,2 тэрбум киловатт цахилгаан эрчим хүч, 1,1 сая Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай.

DSC06295.jpg

Төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлснээр аль аль талдаа хариуцлага бий болгож байдаг. Манай төслийн хувьд 20 хувь нь нийслэлийн хөрөнгөөр, 80 хувь нь хувийн хэвшил  буюу ерөнхий гүйцэтгэгч “Ми тайм” интернэйшнл компани гаргаж байгаа. Тэгэхээр хэн хэндээ шаардлага тавиад, хариуцлагажуулаад явж байгаа нь Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих давуу тал гэж харж байна” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан