Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.

Эрдэнэбүрэний 90 МВт-ын усан цахилгаан станц жилд 360 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай.

Станц 2030 оны тавдугаар сард ашиглалтад орсноор баруун бүсийг эрчим хүчээр бүрэн хангахаас гадна төвийн бүсийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлэх юм.

Мөн 100 орчим байнгын ажлын байр бий болж, усалгаатай газар тариалан, байгалийн аялал жуулчлал хөгжиж, энэ хэрээр орон нутаг, иргэдийн ахуй амьдралд олон эерэг нөлөө үзүүлнэ.  

Түүнчлэн:

  • Жилд CO2-ын ялгарлыг ойролцоогоор 300 мянган тонноор бууруулах,
  • Үүнтэй дүйцэх нүүрсний хэрэглээ 110 мянган тонноор буурах,
  • Жилд ойролцоогоор 120 мянган өрхийн цахилгааны хэрэгцээг хангах,
  • Орон нутгийн эрчим хүчний бие даасан байдлыг бүрдүүлэх ач холбогдолтойг төслийн менежер танилцууллаа.

Одоогоор үндсэн туннелийн 4 хэсэг, барилгын туслах бүх туннелийг үндсэн туннельд холбоод байна. Ус дамжуулан урсгах 385 м туннель барьж дуусгажээ.

Станцын барилгын суурийн ажил дуусч, ус хуримтлуулах худаг, 1-4 дэх генераторын эхний давхаргын бетон цутгалт дууссан бөгөөд 1-2 дахь генераторын хоёр дахь давхаргын бетон цутгалтыг хийж байна.

11 тэрбум м.куб багтаамжтай усан сан, далан барьснаар 24 км урт, 4 км өргөн нуур бий болох юм.

Ховд аймагт хүрэлцэн ирсэн БНХАУ-ын Элчин сайдыг түр хамаарагч Цао Ли БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уламжиллаа. Тэрбээр Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын төсөл бол хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байгаагийн нэг илрэл гэж үздэгээ илэрхийллээ.   

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа усан цахилгаан станцын төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээр байгуулж, бүтээн байгуулалтыг эхлүүлж байсан юм.   

Тэрбээр, хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон, Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болох энэ бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгахыг оролцогч талуудад захиж, бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэллээ.  

Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ жилд 160 сая кВт.ц бөгөөд үүний 40 хувийг Дөргөний цахилгаан станц үйлдвэрлэдэг. Үлдэх эрчим хүчийг ОХУ болон БНХАУ-аас авдаг юм.  

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Пауэр Чайна” компани ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан