
“Завхан аймгийн аялал жуулчлалын хөгжлийн боломж ба хамтын ажиллагааны шийдэл” сэдвээр аялал жуулчлалын салбарынхан зөвлөлдөж байна.
Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, “Завхан аймгийн аялал жуулчлалын холбоо” НҮТББ-ын тэргүүн З.Нарантуяа, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга В.Батчимэг, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Э.Цоморлиг болон байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхан, сумдын удирдлагууд оролцож байна.
Зөвлөгөөний үеэр аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр байгалийн, шашны, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжуудын талаар мэдээлэл өгч, жуулчдын жилийн турш зорин ирэх тогтсон эвент арга хэмжээнүүд зохион байгуулах талаар төлөвлөлтүүдээ танилцууллаа.
Завхан аймагт 2025 онд жилд 123 мянган дотоодын жуулчин ирсэн нь Улсдаа 7 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.























