Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ

Прокурорын байгууллага Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд авлигын гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг тогтмол судалж, шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.

Прокурорын байгууллага 2026 оны III улирлын байдлаар 1,686 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 85 буюу 5.3 хувиар өсжээ. Үүнээс 1104 буюу 65 хувь нь Нийслэлд, 582 буюу 35 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна.

Мөрдөн байцаалт явуулсан 418 хэргийн 223 буюу 53.3 хувьд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд шилжүүлсэн хэргийг зүйлчлэлээр нь авч үзвэл, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 146, хахууль авах, өгөх 71, үндэслэлгүйгээр хөрөнгөжих 5, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах нэг хэрэг байна.

Авлига зөрчлийн 2026 он 3 улирал мэдээ copy

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 247 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 35 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээг авчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан