Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.14 / Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, У.Отгонбаяр, Р.Батболд нараас Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл Монгол Улс нь биет болон биет бус соёлын өвөөр баялаг улс бөгөөд тэмээ, морин хуур нь монголчуудын ахуй, сэтгэлгээ, гоо зүй, байгальтай зохицон амьдрах үзэл санааг илэрхийлсэн онцгой бэлгэдэл гэдгийг дурдаад энэ хүрээнд хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

viber_image_2026-10-14_13-00-48-119.jpg

Морин хуур нь ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үндэсний хөгжмийн зэмсэг” хэмээн албан ёсоор баталгаажсан бол тэмээ нь говь, цөлийн бүсийн экосистемд дасан зохицсон, уламжлалт мал аж ахуйн тулгуур, нүүдлийн соёлын чухал илэрхийлэл хэвээр байна. Эдгээр соёлын өвийг улс орон даяар жил бүр тогтмол онцлон тэмдэглэх, олон нийтэд таниулах, улмаар хотжилт, даяаршлын энэ цаг үед хойч үедээ өвлүүлэх хэрэгцээ шаардлага үүсээд байгаа аж.

viber_image_2026-10-14_13-00-43-202.jpg

Иймд жил бүрийн 01 дүгээр сарын 24-ний өдрийг “Монгол тэмээний өдөр”, жил бүрийн 06 дугаар сарын 07-ны өдрийг “Морин хуурын өдөр” болгох зохицуулалтыг төсөлд тусган, улмаар нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүдийн ангилалд хамруулах замаар соёлын өвийг хамгаалах, алдаршуулах төрийн бодлогын хэрэгжилтийг бэхжүүлэх зорилгыг агуулсан байна.

Төсөл батлагдсанаар Монгол Улсын соёлын өвийг хамгаалах, хөгжүүлэх төрийн бодлогыг бэхжүүлэх, үндэсний үнэт зүйлсийг хойч үедээ өвлүүлэн үлдээх эрх зүйн баталгааг хангах стратегийн ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээхэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан