Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Намрын номын өдрүүд
Ургацын баяр, найр хурим гээд намрын улирал хамгийн хөл хөдөлгөөн ихтэй үе. Харин энэхүү найр хуримын сарыг үдэж оюуны салбар гэгддэг  ном бүтээгчид, зохиолчид маань энэ жилийн тайлан болсон олон сайхан бүтээлээ дэлгэдэг “Номын баяр”-аа хийх гэж байна. Энэ сарын 7-9-ний өдрүүдэд болох номын баяр энэ удаа “Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-ийн үзэсгэлэнгийн танхимд болох аж.
Жил жилийн номын баяр өөр өөрийн гэсэн онцлог үйл явдалтай байдаг. Энэ удаагийн баярын онцлог нь 2012 онд бүтээгдсэн шинэ бүтээлүүдийг онцлон танилцуулхаар төлөвлөжээ.  Учир нь энэ жил номын салбарынхны хувьд оюуны  өндөр бүтээмжтэй, үйл явдал ихтэй жил болж байна.

Уншигч та шинээр гараад эрэлт ихтэй байгаа бүтээлүүдийг авч амжихгүй байгаа бол гурван өдрийн турш зохион байгуулагдах номын баярын өдрүүдээр зав гарган зочлоорой. Уламжлал  ёсоор ном хэвлэлийн байгууллагуудаас эрхлэн гаргасан бүтээлүүд болон хуучин ховор номын худалдаа, зохиолчдын гарын үсэгтэй, 5-50% хямдралтай худалдаа, энэ жилийн онцлог номуудын танилцуулга, шинэ номын нээлт болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан