Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
МАШИН ЗАМЫН АВАРГА ЗӨРЛӨГ

Өнөөдөр Улаанбаатар хот гэхээр хамгийн түрүүнд хэдэн нарийн эвдэрхий зам бөглөрч түгжигдсэн үй олон машин бас утаа төсөөлөгддөг. Замын хөдөлгөөнд оролцож байгаа машины тоо өдөрт л хэдэн зуу биш юм гэхэд хэдэн арваар нэмэгдэж байгаа. Цаашлаад тун удахгүй машин нь явган хүнээсээ уддаг, цул бөглөө болж, машиныхаа утаанд угаартах шахсан хот болж ч магадгүйд хүрээд байгаа. Сая давсан хүн амтай хот болгон эрт оройгүй машин замын даац, бөглөөний асуудалтай гарцаагүй тулгардаг. Тиймээс хүссэн хүсээгүй ямар нэг аргаар шийдэхээс өөр замгүй болно. Лондон хот гэхэд метро байгуулснаас гадна хотын төв хэсгийн замаар зорчиход өндөр төлбөртэй болгоод хотын зах, дүүргүүдээр олон зуун машин багтаах чадвартай зогсоол байгуулсан. Үүний үр дүнд дунд түвшний орлоготой хүмүүс хотын захад машинаа тавиад нийтийн тээврийн хэрэгслээр төв рүү ордог болсноор төв хэсгийн бөглөө үндсэндээ шийдэгдсэн гэж болно. Бусад хотод олон түвшинтэй зөрлөг барих замаар бөглөөний асуудлыг шийддэг. Үүний нэг жишээ бол Лос Анжелес хотноо байдаг Харри Прежерсон шүүгчийн нэрэмжит авто машины зөрлөг юм.

Америкчууд ер нь юу ч хийсэн маш прагматик байр суурнаас ханддаг хүмүүс. Тэгэхээр энэ зөрлөгийг хийх юмаа олж ядсандаа, эсвэл хамгийн ээдрээтэй зөрлөг барих гэсэндээ бариагүй нь ойлгомжтой. Зайлшгүй шаардлагын улмаас л барьсан энэ зөрлөг нь муж хоорондын гэсэн тодотголтой I-105 ба I-110 гэсэн индекстэй хоёр гол замын огтлолцоон дээр барьжээ. Олон түвшинтэй, толгой эргэм гэмээр байгаагийн гол шалтгаан нь аль ч зүгээс ирж байгаа машин хүссэн чиглэл рүүгээ эргэн орох боломжтой байх юм. Элдэв гацаа, гэрлэн дохиогүй хаанаас ч ирж байгаагаасаа үл хамаараад хаашаа ч эргэж болно. Хамгийн гол нь шаардлагатай эргэлтээ л өнгөрчихгүй байх хэрэгтэй.

1993 онд нээгдсэн энэ зөрлөг нь авто машинд зориулсан дөрвөн түвшинтэй, мөн метроны нэг шугам дамжин өнгөрдөг.
Маш нарийн төлөвлөж хийсэн энэ зөрлөгийг Зууны зам, инженер сэтгэлгээний гайхамшиг ч гэж нэрлэдэг. Үнэхээр ч энэ зөрлөгийг байгуулсны дараанаас замын бөглөрөл, түгжээ эрс багасч, машины хэт нягтралтай холбоотой осол гарах нь илт цөөрсөн ажээ.

Улаанбаатарын замын хөдөлгөөн Лос Анжелесынхаас хавьгүй бага ачаалалтай нь ойлгомжтой. Тэгэхээр яг ийм ээдрээтэй биш юм гэхэд үүнээс арай хялбар олон түвшинтэй зөрлөг барих нь замын бөглөөнөөс гарах хамгийн зөв арга юм. Тэгээд ч энд сонирхуулж байгаа стек хэлбэрийн зөрлөгөөс гадна, мушгирсан, хуйларсан, сэнсэн хэлбэрт гээд тухай бүрт өөрийн онцлог ба давуу талтай олон загварын зөрлөг байдаг. Эдгээрээс хотын замын хөдөлгөөний онцлогт хамгийн тохирсныг нь сонгож барих нь ямар ч л байсан метро барих гээд газрын гүн рүү ухах, метроны тусгай галт тэрэг худалдаж авах, метроны цахилгааны эх үүсвэрийг шийдэхийн тулд ахин нэмэлт цахилгаан станц барих зэргээс хавьгүй хямд тусах нь гарцаагүй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан