НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ
Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна
Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна
Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ
Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ
Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
“Мөрөөдлийн үзэг”-ийг “Хөх гацуурхан” амилуулна
Засгийн газраас жил бүр хүүхдэд зориулсан уран бүтээлийг олшруулах зорилгоор тайз дэлгэцийн бүтээлийн зохиолын уралдааныг зарлаж, түрүүлсэн бүтээлийг тайз дэлгэцэнд тавихад зориулан санхүүжилт олгодог. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хорооноос \Хуучин нэрээр\ зарласан 2012 оны энэ тендерт Ц.Түмэнбаярын "Мөрөөдлийн үзэг" зохиол \Төслийн баг\ шалгарсан юм. Жүжгийн ерөнхий найруулагчаар Монгол улсын ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдорж, телевизийн найруулагчаар МУСГЗ Б.Жаргал, хөгжмийн зохиолчоор Төрийн шагналт Б.Мөнхболд, тайзны зураачаар "Гэгээн Муза"-гийн эзэн О.Баярмагнай, ассент найруулагчаар Г.Содбилэг нар ажиллаж байна.
Зохиолч “Мөрөөдлийн үзэг” жүжгээ “Сумтай үзэг” гэдэг өгүүллэгээсээ сэдэвлэн бичсэн аж. Зохиолч урьд нь 2009 онд миний “Хурдан том болмоор байна” кино зохиол шалгарч байсан. Тэр бол сургуулийн бага ангийн сурагчдад, тэр тусмаа зургаан настай хүүхдүүдэд зориулагдсан юм. Харин энэ жүжиг шилжлтийн үе гэдэг 12-15 насны хүүхдийн сэтгэхүйн онцлогт тохируулан бүтээсэн жүжиг юм. Ер нь ахлах ангийн юм уу эсвэл бүр бага бага анги, бага насны хүүхдэд зориулсан бүтээл ихэнх нь байдаг. Хамгийн эгзэгтэй насныханд зориулсан бүтээл ховор байна гэдгийг ажигласан юм байна.
Жүжгийн тендерт Нийслэлийн “Улаанбаатар” чуулга хамтран оролцсон. Тус чуулгын тайзнаа сурагчдын амралтыг тохиолдуулан 2012 оны 11 сарын 13-нд нээлтийн тоглолтоо хийх аж. Жүжгийг "Хөх гацуурхан" театрын жүжигчид тоглох бөгөөд энэ жүжгээр театрынхаа албан ёсны нээлтээ хийх аж. Чингээд 14-16-нд “Улаанбаатар” чуулгын тайзнаа, 17-нд Монголын хүүхдийн ордны тайзнаа тоглох юм байна.

0 Сэтгэгдэл