Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
“Касабланка-2”-ыг хийнэ
Алдарт “Касабланка” дэлгэцэнд гарснаас хойш 60 жилийн дараа хоёрдугаар анги нь мэндэлж магадгүй нь. Бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны нэг гэгддэг энэ киноны үргэлжлэлийг хийхээр “Warner Bros” судалж байгаа гэнэ. Уг нь, киноны хоёрдугаар ангийг зохиолыг зохиолч Ховард Кох амьд сэрүүндээ аль хэдийнэ бичээд, бэлэн болгосон байжээ. Тиймээс зохиолыг нь ашиглаад кино хийх санааг “Warner Bros” гаргаж, хөрөнгө оруулагч болон кино хийх уран бүтээлчдийг хайж байгаа аж. Хэвлэлүүдэд гарч буй шумаар бол “Касабланка 2”-ын зохиолын үйл явдал “Ильза Касабланкаг орхисны дараа бие давхар болсноо мэдэж, Америкт ирж хүүхдээ өсгөнө. Ингээд 20 гаруй жилийн дараа Рик Блэйн, Ильза хоёрын хүү Ричард Блэйн хэмээх залуу Касабланкад эргэн ирж, аавыгаа хайж буйгаар” өрнөх аж. Хэдийгээр киноны үргэлжлэлийг зохиолчид нь өөрсдөө бичсэн боловч бусад кино шиг хоёрдугаар ангийг нь хийх гээд баллаад хаях вий гэсэн болгоомжлол Холливудынханд байгаа гэнэ. Тийм ч учраас “Касабланка-2”-ыг зүрхлэн хийх уран бүтээлчид болоод хөрөнгө оруулагчид одоогоор олдоогүй байгаа аж.

Алдарт “Касабланка” дэлгэцэнд гарснаас хойш 60 жилийн дараа хоёрдугаар анги нь мэндэлж магадгүй нь. Бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны нэг гэгддэг энэ киноны үргэлжлэлийг хийхээр “Warner Bros” судалж байгаа гэнэ. Уг нь, киноны хоёрдугаар ангийг зохиолыг зохиолч Ховард Кох амьд сэрүүндээ аль хэдийнэ бичээд, бэлэн болгосон байжээ. Тиймээс зохиолыг нь ашиглаад кино хийх санааг “Warner Bros” гаргаж, хөрөнгө оруулагч болон кино хийх уран бүтээлчдийг хайж байгаа аж. Хэвлэлүүдэд гарч буй шумаар бол “Касабланка 2”-ын зохиолын үйл явдал “Ильза Касабланкаг орхисны дараа бие давхар болсноо мэдэж, Америкт ирж хүүхдээ өсгөнө. Ингээд 20 гаруй жилийн дараа Рик Блэйн, Ильза хоёрын хүү Ричард Блэйн хэмээх залуу Касабланкад эргэн ирж, аавыгаа хайж буйгаар” өрнөх аж. Хэдийгээр киноны үргэлжлэлийг зохиолчид нь өөрсдөө бичсэн боловч бусад кино шиг хоёрдугаар ангийг нь хийх гээд баллаад хаях вий гэсэн болгоомжлол Холливудынханд байгаа гэнэ. Тийм ч учраас “Касабланка-2”-ыг зүрхлэн хийх уран бүтээлчид болоод хөрөнгө оруулагчид одоогоор олдоогүй байгаа аж. Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
bx
манай би чамд хайртай, мартагдашгүй намар кинонуудыг баллаад хаясан шүү. хайран кинонуудыг
2012.11.06




















