Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол авдар” үзэсгэлэн- Зуун дамжсан үнэт өв МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТР “МЭЙКИН АЗИА” ОЛОН УЛСЫН УРЛАГИЙН ФЕСТИВАЛЬД УРИЛГААР ОРОЛЦЛОО “Универсиад-2025” наадмаас Т.Түмэнжаргал хүрэл медаль хүртлээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ "Улаанбаатар трам" төслийн I, II шугамын ТЭЗҮ-ийг холбогдох яамдын мэргэжлийн зөвлөлөөр батлууллаа Л.Хосбаяр: Хүүхдийн сэргээн засах төвийн 80 ортой шинэ эмнэлгийг хугацаанаас нь нэг жилийн өмнө ашиглалтад оруулна НҮҮРС ТЭЭВЭР, ТАТАН АВАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛААР ЧАЙНА ЭНЕРЖИ ГРУПП КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ ЗГ: “Антре гоулд” ХХК, "Петрочайна дачин тамсаг" ХХК, "Бадрах Энержи" ХХК зэрэг компанийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийнэ “Сэлбэ 20 минутын хот”-ын газар шорооны ажлыг ирэх сарын 10-нд дуусгаж, барилга угсралтын ажлыг эхлүүлнэ
“Монгол авдар” үзэсгэлэн- Зуун дамжсан үнэт өв МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТР “МЭЙКИН АЗИА” ОЛОН УЛСЫН УРЛАГИЙН ФЕСТИВАЛЬД УРИЛГААР ОРОЛЦЛОО “Универсиад-2025” наадмаас Т.Түмэнжаргал хүрэл медаль хүртлээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ "Улаанбаатар трам" төслийн I, II шугамын ТЭЗҮ-ийг холбогдох яамдын мэргэжлийн зөвлөлөөр батлууллаа Л.Хосбаяр: Хүүхдийн сэргээн засах төвийн 80 ортой шинэ эмнэлгийг хугацаанаас нь нэг жилийн өмнө ашиглалтад оруулна НҮҮРС ТЭЭВЭР, ТАТАН АВАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛААР ЧАЙНА ЭНЕРЖИ ГРУПП КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ ЗГ: “Антре гоулд” ХХК, "Петрочайна дачин тамсаг" ХХК, "Бадрах Энержи" ХХК зэрэг компанийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийнэ “Сэлбэ 20 минутын хот”-ын газар шорооны ажлыг ирэх сарын 10-нд дуусгаж, барилга угсралтын ажлыг эхлүүлнэ
ОРОН НУТГИЙН АНХНЫ БРЭНД ҮЗМЭР “ХАНГАЛ ЭХТ ЦАГААН ТУГ”

Манай орон түүх, соёлын барагдашгүй өвтэй. Эрт үеэс өдий болтол түүх соёл агуулсан өвүүд олдсоор байгаа. Тэдний нэг хосгүй үнэт өв Дорноговь аймгийн музейд хадгалагдаж байгаа их эзэн Чингис хааны сүлд шүтээний дагуул цагаан туг юм. Энэ “Хангал эхт цагаан туг”-ийг Чингис хааны мэндэлсэний 850 жилийн ойд зориулан Улаанбаатарт авч ирж олон түмэнд үзүүлэх санал Засгийн газраас гаргаж байсаныг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл эсэргүүцсэн юм. Тэрээр “Хөдөө, орон нутгаас олдсон үзмэр тэндээ л байх ёстой. Тухайн үзмэрийг дагаад аялал жуулчлал орон нутаг руу чиглэн хөгжих болно” гэсэн санал санаачилга гаргасаныг Засгийн газраар дэмжсэн билээ. Ингээд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл Дорноговь аймгийг зорьж, орон нутаг дахь анхны брэнд үзмэрийн нээлтэд оролцоод ирсэн юм.

Их эзэн Чингис хаан цэргийн болон төрийн хүчийг цогцлоосон есөн хөлт цагаан сүлдийг тахиж, дээдэлдэг байсан аж. Тэдгээр сүлдээ 40 өрхөөр хамгаалуулдаг байсан хэмээн эрдэмтэн, судлаачид үздэг. Үүний нотолгоо болгож, 1940-өөд он хүртэл тугчин өрхүүд тахилга хийдэг байж. Гэсэн ч үүнээс хойш төрийн зүгээс хуучин нийгмийн үеийн зан үйл хэмээн үзэж тугийг хураан авч шатаасан байна. Азаар тугчдын удмынхан шатаалгасан тугийнхаа ишэнд байх аравнайлсан шүн бурхан, дээд талын зэв, шармал гуулин хамгаалах утга агуулга бүхий баатрын дүрийг нуун авч үлдэж чаджээ.
Үүнийг нь тугчин удмын Гүрцоо гэгч хүний өргөмөл хүү Н.Чанравваанчиг сэргээж байгааг нь Дорноговь аймгийн удирдлагууд олж мэдээд 2001 онд аймгийнхаа 70 жилийн ойгоор музейдээ байрлуулан ард иргэдэд танилцуулсаар ийн орон нутгийн брэнд үзмэрүүдийн анхдагч болов.

Ард түмний сэтгэлээр бүтсэн зүйл үнэтэй

Чингис хааны сүлд шүтээ­ний дагуул цагаан тугийг хүн­дэт­гэх ажиллагааны дараа ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл аймгийн Засаг даргатай уулз­лаа. Уулзалтын үеэр аймгийн За­саг дарга П.Ганхуяг “Манай айм­гийнхан нэгдэж чаддаг. Бид Хамарын хийдийн Хүслийн ууланд шат барихаар болж эх­ний таван шатыг аймгийн хөрөнгө оруулалтаар барихад ма­най нутгийн айл өрхүүд шатны гишгүүрийг нэг нэгээр нь бариад дуусгасан. Мөн энергийн төвийн суврагуудыг бас иргэд маань хөрөнгө бос­гож барьсан байгаа. Тэд­гээ­рийг бодож үзвэл таван тэр­бум төгрөг болж, иргэдийн дун­даас боссон мөнгө болохоор бид хийх ёстой зүйлд нь зарцуулсан” гэсэн юм.
ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл “Миний “Ногоон нүдэн лам” номонд гардаг Даян дээрхийн хүрээг хэлмэгдүүлэлтийн үеэр устгасан. Гэсэн ч нутгийн иргэд сэргээн засварлахаар таван удаа хөрөнгө босогосон ч аймгийн удирдлагууд үгүй хийчихсэн. Сүүлд гадаадын нэг хүн хөрөнгө гаргаж хийдийг нь барьсан ч иргэд өөрсдөө тийшээ очих дургүй байдаг. Тиймээс иргэдийн гараар бүтсэн газарт олон түмэн илүү очих дуртай, цугладаг гэдгийг ойлголоо. Тиймээс Чингис хааны цагаан тугийг тахих байрыг барих төсвийг яамнаас гаргаж шийдүүлж өгнө” хэмээн амласан юм.

Хэн түрүүлж зураг төслөө өгсөн нь шинэ Соёлын төвтэй болно

Догшин ноён хутагтын өлгий нутаг Дорнын их говийн соёл урлаг, спортын салбарын үйл ажиллагаатай ССАЖ-ын сайд танилцаж, иргэдтэй уулзсан юм. Сайдын эхний очсон газар аймгийн төв номын сан байлаа. Төв номын сан 13 ажилтантай үйл ажиллагаагаа явуулдаг. Номын сангийн байрандаа иргэд, хүүхдүүдэд ном уншуулдаг. Мөн явуулын номын сангаар иргэддээ үйлчилдэг юм билээ. Номын сан ч төвөөс зайдуу айлуудад номоо өөрөө хүргэж өгч уншуулах үйлчилгээ юм. Уулзалтын үеэр номын сангийн үйлчилгээний гол ажлыг нугалдаг уншилгын танхимын ажилчдын цалин бага учир нэмүүлэхэд нь анхаарал хандуулах санал гаргаж байлаа. Үүнийг нь сайд төсвийн тодотголоор эсвэл дараа жилийн төсөв батлахад оруулж, шийдүүлж өгөхөө амлав.
Орон нутгийн театруудын дунд “Сонгодог урлаг 2012” наадам зохион байгуулж буй учраас “Саран хөхөө” театрынхан эзгүй байсан юм. Гэсэн ч арын албаа хариуцаж үлдсэн ажилтнууд нь сайдад театраа танилцуулсан билээ.
Сум бүрийг брэндтэй болох санаачилгыг Ц.Оюунгэрэл сайд гаргаад байгаа. Тэрхүү ажлыг гардан хийх хүмүүс бол сумдын Соёлын төвийн эрхлэгч нар. Тиймээс Дорноговь аймгийн бүх сумын Соёлын төвийн эрхлэгч нар ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлийг нутагт нь ажиллах үеэр салбарын сайдтайгаа уулзаж, санал бодлоо хэллээ. Тэд өөр өөрийн сумдад тулгамдаад буй асуудлаа танилцуулсан. Тэдэнд тулгарч буй гол хүндрэл нь Соёлын төвийн байр хуучирч муудан дээврээс нь дусаал гоожих болжээ. Дээвэр дээрээ шар шавар асгаж аргацаасаар байшингийн хананы даац хэтэрч хагаран, суулт өгөөд эхэлжээ. Харин Ц.Оюунгэрэл сайд тэднийг байшингийнхаа зураг төсөлийг гаргаж яаманд яаралтай хүргүүлэхийг сануулсан юм. 2013 оны төсөв энэ жилийнхээс нэмэгдэж батлагдаагүй батлагдсан учир хэн түрүүлж, зураг төслөө ССАЖЯ-нд хүргүүлсэн нь шинэ Соёлын төвтэй болно гэсэн юм.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан