Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
”Түмэн хишигтэн” төслийн багийнхан Цонжин болдогт эрдэм шинжилгээний хурал хийлээ

Өнөөдөр "Түмэн хишигтэн" төслийн багийнхан Цонжин болдогт эрдэм шинжилгээний хурал хийлээ. Хурлын гол зорилго нь монгол хүнийг төлөвшүүлэхэд эх түүхийн үүрэг нөлөөг нэмэгдүүлэх, хойч үедээ Их эзэнт гүрний түүх, өв соёлыг шинжлэх ухааны үндэслэлтэй мэдүүлэх, өвлүүлэн улдээх, тэдгээрийг бодит бүтээн байгуулалтаар харуулах их ажилд хувь нэмрээ оруулахад оршиж байгаа юм.
Найман зууны тэртээх өвөг дээдсийн сүр хүч, Монголчууд бидний хийморь бахархлыг түүхийн хуудаснаас амилуулсан хүн төрөлхтөнд үеийн үед дамжин үлдэх бодит бүтээн байгуулалтыг "Түмэн хишигтэн" төсөл эхлүүлж байгаа юм.
"Түмэн хишигтэн цогцолбор" нь Улаанбаатар хотоос 53 км зайтай Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжин болдогоос баруун тийш Агуйт уулын энгэр хэмээх түүхэн газар байрлана. Цогцолбор нь нийт 140 га газрыг хамрах бөгөөд үүнд амралт, аялал жуулчлал, үзвэр үйлчилгээний томоохон төвүүд байрлах юм.
Энэхүү эрдэм шинжилгээний хурал болж буй Цонжин болдог дахь Чингис хааны хөшөөт цощолборын хажууд Их эзэн Чингис хаан болон монгол төрийн аюулгүй байдлыг хамгаалж байсан торгон цэргийн түмэн баримлыг "Түмэн хишигтэн" төслийн хүрээнд бүтээх, мөн уг цогцолборт түүх, соёлын олон цогц байгууламжийг барьж босгохдоо эрдэмтэн судлаачдын судалгаа, санал зөвлөгөөнд тулгуурлах, олон түмэнд бодит түүхэн мэдлэг, мэдээллийг түгээж байгаагаараа энэхүү эрдэм шинжилгээний хурал ач холбогдолтой юм.
Энэхүү хуралд Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн Түүхийн Хүрээлэн, Археологийн Хүрээлэн, Олон Улс Судлалын Хүрээлэн болон их дээд сургуулийн эрдэмтэн багш нар, монголч эрдэмтэн судлаачид зэрэг хүмүүс оролцож байгаа нь онцлог юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан