Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Америкийн мисс гоо үзэсгэлэнг биш амьдралыг сонгожээ
“Miss America” тэмцээнд Вашингтоныг төлөөлөн оролцохоор болоод буй Мэрилиндийн мисс Аллин Роуз хэмээх бүсгүй хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд хоёр хөхөө авахуулахаар шийджээ. 16 насандаа ээжийгээ хөхний хорт хавдраар алдсан тэрээр энэ аюулт өвчний генийг биедээ тээж яваа учраас амь насаа хамгаалахын тулд ингэхээс өөр аргагүй гэж үзжээ. Гэхдээ Аллин Роуз ирэх оны нэгдүгээр сарын 12-нд “Miss America” тэмцээнд оролцох учир мэс заслаа нэг жилээр хойшлуулсан байна. Учир нь, миссийн тэмцээний дараахь элдэв арга хэмжээ бүтэн жил үргэлжилдэг юм.
Хөхний хорт хавдар бол удамшдаг өвчний нэг. Тийм ч учраас Аллин Роуз эмнэлэгт байнга үзүүлдэг гэнэ. Түүнийг хамгийн сүүлд үзүүлэхэд өвчний генийг тээж яваа учраас урьдчилан сэргийлэхийн тулд хоёр хөхөө авахуулахад буруудахгүй гэж эмч зөвлөжээ. Хэдийгээр Аллин Роуз үзэсгэлэнтэй сайхан бүсгүй боловч амь амьдралаас илүү үнэ цэнэтэй гоо сайхан гэж байхгүй хэмээн үзээд ийм шийдвэр гаргажээ. Тэрээр “People” сэтгүүлд ярихдаа “Хөх гэдэг хүний амьдралыг тодорхойлохгүй шүү дээ. Би гоо сайхнаас илүүтэй амь, амьдралаа сонгож байна. Эмэгтэй хүний гоо сайхнаа алдана гэдэг айдас намайг амьдралаа үгүй хийхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн ярьжээ.
Хөхний хорт хавдар тусах өндөр магадлалтай эмэгтэйчүүд хоёр хөхөө авахуулснаар хорт хавдраар өвчлөх магадлал 90 хувиар буурдаг байна.

Баруун гар талаас Аллин Роуз
“Miss America” тэмцээнд Вашингтоныг төлөөлөн оролцохоор болоод буй Мэрилиндийн мисс Аллин Роуз хэмээх бүсгүй хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд хоёр хөхөө авахуулахаар шийджээ. 16 насандаа ээжийгээ хөхний хорт хавдраар алдсан тэрээр энэ аюулт өвчний генийг биедээ тээж яваа учраас амь насаа хамгаалахын тулд ингэхээс өөр аргагүй гэж үзжээ. Гэхдээ Аллин Роуз ирэх оны нэгдүгээр сарын 12-нд “Miss America” тэмцээнд оролцох учир мэс заслаа нэг жилээр хойшлуулсан байна. Учир нь, миссийн тэмцээний дараахь элдэв арга хэмжээ бүтэн жил үргэлжилдэг юм. Хөхний хорт хавдар бол удамшдаг өвчний нэг. Тийм ч учраас Аллин Роуз эмнэлэгт байнга үзүүлдэг гэнэ. Түүнийг хамгийн сүүлд үзүүлэхэд өвчний генийг тээж яваа учраас урьдчилан сэргийлэхийн тулд хоёр хөхөө авахуулахад буруудахгүй гэж эмч зөвлөжээ. Хэдийгээр Аллин Роуз үзэсгэлэнтэй сайхан бүсгүй боловч амь амьдралаас илүү үнэ цэнэтэй гоо сайхан гэж байхгүй хэмээн үзээд ийм шийдвэр гаргажээ. Тэрээр “People” сэтгүүлд ярихдаа “Хөх гэдэг хүний амьдралыг тодорхойлохгүй шүү дээ. Би гоо сайхнаас илүүтэй амь, амьдралаа сонгож байна. Эмэгтэй хүний гоо сайхнаа алдана гэдэг айдас намайг амьдралаа үгүй хийхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн ярьжээ.
Хөхний хорт хавдар тусах өндөр магадлалтай эмэгтэйчүүд хоёр хөхөө авахуулснаар хорт хавдраар өвчлөх магадлал 90 хувиар буурдаг байна.

Баруун гар талаас Аллин Роуз
0 Сэтгэгдэл




















