Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Бэ Ён Жун цуврал киноны нэг ангид тоглохдоо л 250 сая вон олдог

Бэ Ён Жун
Солонгосын савангийн дуурийн жүжигчдийн ханш жил ирэх тусам өссөөр байна. Хамгийн сүүлд жүжигчин Ко Хён Жун гэхэд SBS телевизийн “Ерөнхийлөгч” олон ангит кинонд тоглохдоо анги тус бүрээс 55 сая вон, нийтдээ 1.3 тэрбум воны хөлс авчээ. Энэ нь Солонгосын А-зэрэглэлийн эмэгтэй жүжигчдийн хувьд ч рекорд тогтоохоор өндөр ханш юм. Түүнээс өмнө “Өвлийн хайрын дуу” киногоор алдаршсан жүжигчин Чой Жи Вү 2008 онд “Одын нууц амраг” киноны нэг ангид 48 сая воноор тоглосноороо өмнөх рекордыг тогтоож байжээ. Гэхдээ эмэгтэй жүжигчдийн ханшийг эрэгтэй ододтой харьцуулбал нэлээд доогуур байдаг аж. Эрэгтэй жүжигчдийн хувьд цуврал киноны нэг ангид 50 сая воноор тоглох нь тийм ч сонин үзэгдэл биш. “Анхны хайр”, “Өвлийн хайрын дуу” киноны гол дүрүүдээр Ази даяар алдаршсан жүжигчин Бэ Ён Жун гэхэд “Хааныг хамгаалагч дөрвөн бурхан” киноны нэг ангид л гэхэд 250 сая воноор тоглосон нь бүх цаг үеийн хамгийн дээд амжилтыг  тогтоосон юм.

Ко Хён Жун
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан