НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ
Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна
Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна
Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ
Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ
Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Буриадын бөө нар хүмүүсийг тайтгаруулж байна

ОХУ-ын Буриад улсын нийслэл Улан-Үдэ хотод буриадын бөө нарын өвлийн тайлга болно. Энэ тайлга цугларалтын гол зорилго нь ертөнцийн төгсгөл болно гэж итгэж үнэмшин сандарч тэвдсэн хүмүүсийг тайтгаруулах явдал гэнэ.
Бөөгийн “Тэнгэр” төвийн бөө нар арван нэгдүгээр сарын сүүлч, бас арван хоёрдугаар сард ч хэд хээн удаа бөөлөх юм байна. Зохион байгуулагчдын хэлж байгаагаар бол ойрын үед “Хишан Улаан тэнгэр” тахилга энэ сарын 24-нд болох юм байна. Энэ тахилга гэр бүлийн сайн сайхныг дуудах, амьдралын хүчийг нэмэгдүүлэх зорилготой гэнэ. Арванхоёрдугаар сарын 1-нд биеийн хүч чадлыг нэмэгдүүлэх, эрүүл энх, оюун санааны хүч хайрлах зорилготой “Бурхан цагаан гарвал” тахилга болно. Хамгийн гол нь ертөнцийн төгсгөл болно гэсэн цуурхалтай холбоотойгоор хүмүүсийг тайвшруулах, сэтгэл санааны сайн сайхан өөдрөг бодол хайрлах юм байна. Тэгээд 9-нд “Арын 13 ноёд”, 16-нд “Дархан энгэр” тахилга болох бол яг 22-ны өдөр дахиад “Хишан улан тэнгэр” тахилга хийх юм байна.

0 Сэтгэгдэл