Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Леонардо хэнтэй ”болзов”
Саяхан найз бүсгүйгээсээ салсан жүжигчин Леонардо ди Каприо хэнтэй үнсэлцэв гэж гайхаж байна уу. Бүр өөрөөсөө ахимаг насны бүсгүйтэй шүү. Тэгвэл энэ бол Леонардо ди Каприогийн бус түүний ээлжит дүрийнх нь болзоо гэнэ. Тэрээр “Уолл-Стритийн чононууд” хэмээх бодит амьдралаас сэдэвлэсэн киноны гол дүрийг бүтээж буй бөгөөд энэхүү зурагт гарч буй үйл явдал киноны нэг хэсэг ажээ. Түүнтэй хамтран тоглож буй эмэгтэй бол “Absolutely Fabulous” киногоороо алдаршсан ахмад жүжигчин Жоанна Ламли юм. Одоо 66 настай жүжигчин Ди Каприогийн амраг бүсгүйн дүрд тоглож буй аж. Тэдний хувцаслалт 80-аад оныг санагдуулж буй нь киноны үйл явдал тэр үеийг харуулсан ажээ.
Тэдний тоглож буй энэхүү киног Мартин Скорсес найруулж буй бөгөөд Леонардогийн тоглосон хамгийн сайн кинонуудын нэг болно гэж найдаж байгаа гэнэ. Учир нь, энэ киноны зохиол бодит амьдралаас сэдэвлэсэн ээдрээтэй үйл явдлыг харуулсан жинхэнэ “галзуу” кино Леонардо ди Каприо хэвлэлд ярьжээ.
Саяхан 38 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн Леонардо ди Каприо Виктория Секретийн загвар өмсөгч Эрин Хитертоноос салаад удаагүй байгаа юм.





Саяхан найз бүсгүйгээсээ салсан жүжигчин Леонардо ди Каприо хэнтэй үнсэлцэв гэж гайхаж байна уу. Бүр өөрөөсөө ахимаг насны бүсгүйтэй шүү. Тэгвэл энэ бол Леонардо ди Каприогийн бус түүний ээлжит дүрийнх нь болзоо гэнэ. Тэрээр “Уолл-Стритийн чононууд” хэмээх бодит амьдралаас сэдэвлэсэн киноны гол дүрийг бүтээж буй бөгөөд энэхүү зурагт гарч буй үйл явдал киноны нэг хэсэг ажээ. Түүнтэй хамтран тоглож буй эмэгтэй бол “Absolutely Fabulous” киногоороо алдаршсан ахмад жүжигчин Жоанна Ламли юм. Одоо 66 настай жүжигчин Ди Каприогийн амраг бүсгүйн дүрд тоглож буй аж. Тэдний хувцаслалт 80-аад оныг санагдуулж буй нь киноны үйл явдал тэр үеийг харуулсан ажээ. Тэдний тоглож буй энэхүү киног Мартин Скорсес найруулж буй бөгөөд Леонардогийн тоглосон хамгийн сайн кинонуудын нэг болно гэж найдаж байгаа гэнэ. Учир нь, энэ киноны зохиол бодит амьдралаас сэдэвлэсэн ээдрээтэй үйл явдлыг харуулсан жинхэнэ “галзуу” кино Леонардо ди Каприо хэвлэлд ярьжээ.
Саяхан 38 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн Леонардо ди Каприо Виктория Секретийн загвар өмсөгч Эрин Хитертоноос салаад удаагүй байгаа юм.





0 Сэтгэгдэл




















