НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ
Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна
Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна
Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ
Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ
Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Шударга шүүх гэдэг чинь... шувууг ч шийтгэдэг гэнэ
ийм юм гэж байхаа бас. Сонин сонин юм энэ хорвоо дээр олон байх юм дөө
Аргентинд нэг тахиаг бусдын газар нутагт хууль бусаар нэвтэрч, өмч хөрөнгийг нь сүйтгэсэн хэргээр баривчилсан явдал болжээ. Формос гэдэг жижиг хотын иргэн Лилиана Риос энэ тахиаг цагдаагийн газарт авчирч хэрэг үүсгэжээ.
Хэрэг явдал ингэж эхэлсэн байна. Эмэгтэй гэртээ байж байтал нохой хуцахаар нь гарч хартал тахиа хашаанд нь орж ирээд Боливоос авчирсан үнэтэй гоёмсог багийг нь сүйтгэж байжээ. Тахиа эмэгтэйд учруулсан хохирлоо төлж чадахгүй байсан болохоор цагдаагийнхан түүнийг урьдчилан хорихоос аргагүй болсон байна. Эмэгтэй болохоор тахианы сүйтгэсэн баг бол үнэ цэнтэй ховор зүйл, ийм болохоор эсвэл тахианы эзнийг шүүхэд өгнө гэж заналхийлжээ. Юутай ч тахиа урьдчилан хоригдож, магадгүй шүүхээр таслагдах болжээ.
Мэдүүлэг өгөөгүй тоть бас шоронд
Аргентинд шувууг хорьж шийтгэсэн тохиолдол ганц энэ биш. 2006 онд Пепо нэртэй тоть шүүхэд мэдүүлэг өгөхөөс татгалзсан хэргээр долоо хоног хоригдож байжээ. Жорж Мачадо, Вега гэдэг хөрш хоёр ярьдаг тотийг булаалджээ. Маргаанаа шийдэж чадаагүй болохоор шүүхэд хандсан байна. Хоёр “эзэн” яахав аль аль нь шувуу минийх гэсэн мэдүүлэг өгч. Цагдаагийнхан тотиноос мэдүүлэг авах гэтэл өнөөх нь дуугардаггүй. Ингээд хуулийг хүндэтгээгүй, мэдүүлэг өгөөгүй тотийг шоронд хорьсон байна. Хэдэн хоногийн дараа тоть арай гэж “Жорж” гэж хэлсэн байна. Ингэтэл өнөөх Вега давж заалдаж.
Гарцгүй газраар зам хөндлөн гараад...

Хоёр жилийн өмнө АНУ-ын Калифорни мужид гарцгүй газраар зам хөндлөн гарсан нэгэн тахиа бас л шоронд суухад хүрчээ. Харин тахианы эзний өмгөөлөгч “Энэ чинь гэрийн тэжээмэл шувуу. Тэгэхээр хуулийг сайн ойлгохгүй байж болно. Калифорнид авто зам хөндлөн гарахдаа заавал гарцаар гарна гэдгийг ухаараагүй” гэж өмгөөлсний хүчинд шоронд суулгүй 54 доллараар торгуулиад гэртээ харьжээ.
Үнээг бүх насаар нь хорино

2005 онд Колумбид нэг үхэр авто замын осол гаргасныхаа төлөө бүх насаараа хоригдох ял сонсжээ. Хөөрхий үнээ зам хөндлөн гарч яваад мотоциклтой хүнтэй мөргөлдсөн байна. Мотоциклтой эмэгтэй ч , үнээ ч аль аль нь гэмтэл авчээ. Гэхдээ хууль сахиулагчид үнээ нь орчиндоо аюул учруулсан гэж үзсэн байна. Нэгэнт шүүхийн шийдвэр гарчихсан, үнээ насаараа хоригдох болсон юм чинь эзэн нь яалтай билээ дээ.
Жил хагас ял эдэлсэн нохой
Бразилд нэг золбин нохой жил хагас шоронд суугаад саяхан гарсан жишээ бас байна. Тэр ачааны машины жолооч руу халдсан хэргээр ял эдэлжээ. Бинго шоронд байхдаа бусад хоригдлуудын л нэгэн адил ганц хүний өрөөнд хоригдож, цагийн хуваариар гадаалж, бас эмнэлгийн тусламж авч байжээ. Тэр байтугай түүний амьдардаг гудамжны мэдэх хүмүүс түүнийг эргэж байсан гэнэ.
Хэлмэгдсэн нохой
Израилийн хууль тогтоогчид бас алдаа гаргасан тохиолдол байна аа. Тэндэхийн Луис нэртэй овчарка нохой эзнийх нь гэрт хулгайч орох гэж байхад нь дайрч уржээ. Нэгэнт хүнд гэмтэл учруулсан болохоор нохой шоронд орсон байна. “Гэмт хэрэгтэн эмнэлгийн тусламж үзүүлэхээр очиход энэ нохой бидэн рүү ч бас дайрсан” гэж нохойн хорихын дарга Исраэль Ольцман хэлсэн байна.

0 Сэтгэгдэл
2012.11.27