Ийм сайхан хоёр залуу учирчихаад бие биедээ дурлахгүй өнгөрвөл бурхан гомдоно биз. Хувь заяа нэгэнт тэднийг учруулсан учраас таван жил хамт амьдарчээ. Бие биедээ дурласан, гэвч гэрлээгүй. Австри, герман цустай үзэсгэлэнт Роми “Кристина” киноны зураг авалтын үеэр Ален Делонтой учирчээ.
Өнгөрсөн зууны эхээр Австрийн нийслэл Вена хот. Нийслэлийн жирийн нэгэн үзэсгэлэнт бүсгүйн амьдрал. Гэхдээ дуэль, хайр дурлал, амжилт дүүрэн. Энэ бол “Кристина” киноны үйл явдал. Дэлгэцэнд гарсан даруйдаа шуугиан тарьсан, жүжигчдээ од болгосон.
Анхны цагаахан учрал
Австрийн алдарт жүжигчин Вольфа Альбах, Марии Шнайдер нарын гэр бүлд төрсөн Роми Шнайдер дөнгөж насанд хүрээд л зураг авалтын талбайд гарчээ. Түүний анхны бүрэн хэмжээний уран сайхны кинонд бүтээсэн дүр нь л нэр алдрын оргилд хүргэсэн. Австрийн залуухан хатан хаан Сисси. Энэ дүр нь түүнийг Австрийн үндэсний баатар болгож орхисон юм. Венийн төв цэцэрлэгт хүрээлэнд Роми Шнайдерийн царай бүхий хатан хаан Сиссигийн баримал хүртэл барив. Удалгүй “Кристина” кинонд тоглож бүр ч алдрын оргилд хүрчээ. Энэ киноны үеэр мах зарагчийн гэрт өссөн царайлаг Ален Делонтой учирсан байна. Гэхдээ тэд хэн хэндээ дурлахыг хүсэхгүй байсан гэдэг. Ромиг Делон герман нугас гэж хочилж, харин Делоныг Роми хамгийн бүдүүлэг залуу гэж боддог байж.
Гэхдээ анх “Кристина” кинонд хамт тоглох залуугаа Роми өөрөө сонгосон байна..Делоны цэнхэр нүд л түүнийг татсан гэж хожим нь дурссан байдаг.1958 оны зун тэд Орлигийн онгоцны буудалд тэд анх таарав. Роми түүний зургийг харсан учраас таньсан ч дуугарахыг хүссэнгүй. Харин үдийн хоолны үеэр ахиад таарсан ч залуу германаар, бүсгүй францаар ярьж чадахгүй учраас хамтрагчид биш юм шиг л өнгөрчээ. Харин залуусыг киноны зураг авалт хийх Брюссель рүү явахад Ромид ээж нь чи энэ залууд дурлачихаж. Гэхдээ хамтрагчдаа дурлах жүжигчин хүний хувьд тийм ч зохистой зүйл биш гэж анхааруулж байв. Охин тухайн үед арай ч дээ гэж бодоод өнгөрсөн гэдэг. Зураг авалт дуусахад Роми Делоныг онгоцны буудал дээр гаргаж өгөхдөө нулимсаа барьж ядан зогссон гэдэг. Хоёр долоо хоногийн дараа л тэрээр үл таних Парис хот руу хайрт руугаа нисчээ. Роми өдрийн тэмдэглэлдээ: “ Парист би жинхэнэ Алентай танилцсан. Эрч хүчтэй, байнга жинс өмсдөг, зураг авалтад үргэлж хоцорч ирдэг,надад сонин хачин түүх ярьдаг тийм л залуутай танилцлаа” гэж бичжээ. Тэдний анхны”Кристина” кино нь үзэгч, найруулагчид зөвхөн ташаал хүртээгээд зогсохгүй залуухан жүжигчдийн хайр дурлал, хардалт гомдол гээд тэдний гэмгүй цагаахан учрал нь байлаа.
Роми бол зүрхний баяр баясгалан1959 оны гуравдугаар сарын 22-нд тэд сүй тавив. Сайн гэр бүлээс гаралтай эмэгтэй заавал сүй тавих ёстой гэж Ромигийн ээж үнэндээ шахалт үзүүлжээ. Орчин үеийн кино урлагийн хамгийн сайхан залуус сүй тавилаа хэмээн дэлхийн томоохон хэвлэлүүдээр шуугиж байлаа. Делон тохитой хуучны загвартай тавилгад дуртай учраас Парист дахь гэрээ тэд хуучинсаг маягаар засч тохижуулав. Тэд гэртээ найз нөхдөө урьж, морь унаж, нохойтойгоо зугаалж, Роми Делонд зориулан байнга ном худалдаж авч уншиж өгдөг байв. Ален Хурц нарны дор кинонд тоглож 30 сая франкийн шагнал авсан нь түүнийг жинхэнэ од гэдгийг анх нотолжээ. Харин Роми өдрийн тэмдэглэл хөтөлж, хамтын амьдралынхаа тухай өдөр бүр бичээд л ер нь тэдэнд адил төстэй зан чанар гэх зүйл үгүй. Гэхдээ тэдний амьдралыг хайр сэтгэл, баяр баясгалан холбож байлаа.
Нэг л өдөр…Тэд Италид ирлээ. Учир нь Лукони Висконти Аленийг “ Рокко ба түүний ах дүү нар” кинонд тоглохыг урьсан байна. Роми зүгээр л сүйт бүсгүйн хувьд дагаж ирсэн ч бүхнийг анхааралтайгаар харж байлаа. Висконти залуухан жүжигчин бүсгүйн хичээл зүтгэлийг үнэлж түүнийг театрын жүжигт тоглохыг хүсэв. Жон Фордын “Түүнийг биеэ үнэлэгч гэж бүү хэлээч” зохиолоор бичсэн жүжиг байлаа. Висконти “ Тэр биеэ үнэлэгч байдаг нь дэндүү харамсалтай” гэсэн нэрээр тайзнаа тавихаар бэлтгэж байв. Бие биедээ дурласан төрсөн ах дүү хоёрын тухай өгүүлэх энэ жүжгийн голд дүрийг Делон Роми хоёрт санал болгов. Роми францаар дэндүү муу ярьдаг, тэгээд тайзан дээр тоглоно гэдгээс үхэтлээ айж байжээ. Байдаг чадлаараа хичээж сургуулилт хийж байсан хоёр долоо хоног ханиад хүрээд орондоо хэвтэхээс өөр аргагүй болсон гэдэг. Гэвч тэр тайзнаа гарч чадсан. Танхим дүүрэн дэлхийн урлагийн цэцгүүд. Хатагтай Шнайдер хүртэл дуулгаваргүй охиныхоо жүжгийг үзэхээр танхимд тухалжээ. Тэд жүжгийн тансаг сайхныг мэдрүүлж чаджээ. Танхим дүүрэн нижигнэсэн алга ташилт. Гэхдээ тэд хоёулаа театраас илүүтэйгээр кино урлагийн сонгосон байна. Роми “Боккаччо-70” кинонд тоглохоор жил гаруй Америкт амьдарчээ. Жаахан зав л гарвал Европ руу Ален руу нисдэг байв. Ажил, ажил, ажил гэсээр хувийн амьдралаа хоёулаа орхижээ.
1964 оны наймдугаар сард Делон гэнэтхэн салах болсон тухайгаа захидалд бичин найзаараа дамжуулан илгээжээ. Хоёр сарын дараа Делон Натали гэдэг бүсгүйтэй гэрлэн хүүтэй болов. Үнэхээр түүнийг өөр эмэгтэйтэй болж байгааг Роми гадарлаж байсан ч гэнэтийн шийдвэрт их цочирджээ. Удалгүй бас Лукони Висконти мөн түүнд оноосон дүрээ буцаах болсныг дуулгаж. Ажил, хайр гээд л нэг л өдөр бүх юм нь зэрэглээ шиг замхрав.Баруун Берлинд нээгдсэн томоохон рестораны нээлтийн үеэр Роми Берлины “Инээд” театрын дарга, найруулагч Гарри Мейнтэй танилцжээ. Тэрээр эхнэрээсээ салан 1966 онд Ромитой гэрлэж хүүтэй болов. Роми жаргалтай байгаа бололтой хоёр жил кино урлагаас татгалзлаа.
Гэвч Делон түүнийг “Усан сан” кинонд урив. Татгалзаж чадсангүй. Эргээд кино урлагтаа татагдлаа. Жилд хоёр ч кинонд тоглоно. Гэр бүл үр хүүхдээсээ холдсоор нөхөр нь архи ууж байнга хэрүүл хийх болов. Лукони түүнийг том болчихсон Сиссигийн дүрд “Людвиг” кинонд тоглохыг урьжээ. Анх удаа энэ кинонд тоглох үеэрээ тэрээр өөрийг нь магадгүй үхэлд нь хүргэх өвчинтэй болсноо мэдэрчээ. Дараа нь алдарт Ив Монтантой “Цезар ба Роза” кинонд тоглож 1972 оны Каннын кино их наадмын Гран-при авлаа.
Амьдрал яг л жинлүүр шигАмьдрал яг л жинлүүр шиг. Нэг тал нь жин дарж нөгөө нь… нөхөр нь түүнийг кино урлагтай хуваалцахыг хүссэнгүй. Эцсийн эцэст Роми хүүгээ аваад түүнээс саллаа. Үргэлж аз жаргал бэлэглэдэг Паристаа ирлээ. Түүний амьдралд Даниэль Бьязини гэх залуухан эр гэнэт гараад ирэв. Тэр Ромигийн хувьд туслах, хүүхэд асрагч, жолооч,нарийн бичиг гээд л бүх л ажлыг нь амжуулагч нь байлаа. Тэрээр үнэнч Бьязинитэй гэрлэж хүүхэдтэй болсон ч гэнэтийн ослын улмаас хүүхдээ алдав. Гэтэл урлагийн ертөнц дэх хамгийн хайртай хүн Лукино Висконти нь нас барсан тухай мэдээ сонслоо. Сэтгэлийн шархыг хамгийн сайн эмчлэгч бол мартах. Тэрээр дөч хүрчээ. Хүссэн дүрээ авч чадахгүй байгаа ч хувийн амьдралаа цэгцлэх хэрэгтэй байдаг. Хүүхэд төрүүлэх. Тэрээр бяцхан охин өргөж авчээ. Ажил, гэр бүл үр хүүхэд гээд л овоо амьдрал нь жигдэрч эхэлтэл хуучин нөхөр Гарри нь амиа хорлосон тухай мэдээ сонсов. Тун удаагүй байтал тэдний дундаас төрсөн хүү нь золгүй ослоор нас баржээ. Хүү нь хашаа давж байгаад төмөр өлгөгдөөд гэсэн мэдээ түүнийг толгойгоо ч өргөж дийлэхгүйд хүргэв. Энэ үед Ален Делон л түүний хажууд байлаа. Роми архи уух болов. Аленд хамгийн сайхан хайр нь ийн нүдэн дээр нь үгүй болж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй байлаа. Үзэсгэлэнт Роми Шнайдераас юу ч үлдсэнгүй. Хамгийн сүүлчийн киногоо тэрээр хайрт хүүдээ зориулан хийжээ. 1982 оны таван сарын 29-нд Ромигийн зүрх нь зогсчээ. Тэр сая сая хүний хайртай жүжигчин байсан юм. Ален Делон түүний тухай “Миний амьдралын хамгийн хүндтэй зочин” гэж дурссан байдаг. Нүдэндээ гунигтай ч инээмсэглэсэн, оньсого мэт Роми ийн түүх болон үлджээ. Өдгөө ч түүний тоглосон кино үнэ цэнээ алдаагүй байгаа юм.