НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ
Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна
Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна
Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ
Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ
Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Хөвсгөл нуурыг “Ээж” гэж нэрийдсэний учир
Эрт цагт энэ нутаг элсэн цөл шиг ангамал газар байж. Амьтай бүхэн хатаж, амьтад бүхэн ангаж байсан үед нэгэн ядарсан эмгэн, хүү хоёр ус хайж яваад урдаа байсан чулууг санамсаргүй ховхолсонд ус оргилон гарсан гэнэ. Эмгэн, хүү хоёр чандмань эрдэнэ тэр сайхан усаа шүтэн амьдарсаар байж. Хүү ч эрийн цээнд хүрч, гоо үзэсгэлэнтэй лусын дагинатай хайр сэтгэлтэй болжээ. Үзэсгэлэнт дагина, хүү хоёр төрөлх нутгаа далай баян устай болгох гэж оргилон гарсан булгийн уснаас ууж, шөнө дөл болтол хайр сэтгэл, халуун яриандаа умбаж байгаад булгийн усыг таглахаа мартжээ. Булгийн ус бургилсаар цэнхэр нуур цэлийн дов толгодын орой дөнгөж цухуйж байсан гэнэ. Гэтэл тэртээ алсаас арван таван толгоотой атгаалжин хар мангас ирж нуурын усыг сорж эхлэхэд лусын дагина сайхан хар гэзгээрээ ганцхан шилбүүрдэхэд хархүү хуяг дуулга өмссөн баатар эр болж, атгаалж хар мангастай ана мана үзэлцэн даржээ.
Эмгэн ээж нь энэ үед нойрноос сэрэхэд цэнхэр нуур цэлэлзэн мэлтийж байсан гэнэ. Хүүгээ усанд живж үхлээ гэж сандарч мэгдсэн эмгэн их усан дундуур сэлэн зүтгэж арай ядан булгийн амыг чулуугаар таглаад амиа алджээ. Буурал эмгэн бургилж оргилсон тэр их усны ундаргыг таглаагүй бол хуурай газар гэж байхгүй байжээ. Хархүү, лусын дагина хоёр аюулт хар мангасыг дараад модтой жижиг толгой дээр гарч ээжийгээ хичнээн дуудавч энэрэлт сайхан ээж нь эргэж ирээгүй ажээ. Хүү, охин хоёр ээжийнхээ ачийг далайтай зүйрлэн цэнхэрлэн цэлийсэн их нуураа “Далай ээж” гэж нэрлэсэн ажээ.
Эрт цагт энэ нутаг элсэн цөл шиг ангамал газар байж. Амьтай бүхэн хатаж, амьтад бүхэн ангаж байсан үед нэгэн ядарсан эмгэн, хүү хоёр ус хайж яваад урдаа байсан чулууг санамсаргүй ховхолсонд ус оргилон гарсан гэнэ. Эмгэн, хүү хоёр чандмань эрдэнэ тэр сайхан усаа шүтэн амьдарсаар байж. Хүү ч эрийн цээнд хүрч, гоо үзэсгэлэнтэй лусын дагинатай хайр сэтгэлтэй болжээ. Үзэсгэлэнт дагина, хүү хоёр төрөлх нутгаа далай баян устай болгох гэж оргилон гарсан булгийн уснаас ууж, шөнө дөл болтол хайр сэтгэл, халуун яриандаа умбаж байгаад булгийн усыг таглахаа мартжээ. Булгийн ус бургилсаар цэнхэр нуур цэлийн дов толгодын орой дөнгөж цухуйж байсан гэнэ. Гэтэл тэртээ алсаас арван таван толгоотой атгаалжин хар мангас ирж нуурын усыг сорж эхлэхэд лусын дагина сайхан хар гэзгээрээ ганцхан шилбүүрдэхэд хархүү хуяг дуулга өмссөн баатар эр болж, атгаалж хар мангастай ана мана үзэлцэн даржээ.Эмгэн ээж нь энэ үед нойрноос сэрэхэд цэнхэр нуур цэлэлзэн мэлтийж байсан гэнэ. Хүүгээ усанд живж үхлээ гэж сандарч мэгдсэн эмгэн их усан дундуур сэлэн зүтгэж арай ядан булгийн амыг чулуугаар таглаад амиа алджээ. Буурал эмгэн бургилж оргилсон тэр их усны ундаргыг таглаагүй бол хуурай газар гэж байхгүй байжээ. Хархүү, лусын дагина хоёр аюулт хар мангасыг дараад модтой жижиг толгой дээр гарч ээжийгээ хичнээн дуудавч энэрэлт сайхан ээж нь эргэж ирээгүй ажээ. Хүү, охин хоёр ээжийнхээ ачийг далайтай зүйрлэн цэнхэрлэн цэлийсэн их нуураа “Далай ээж” гэж нэрлэсэн ажээ.
0 Сэтгэгдэл
























