Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Монгол цэргийн түүхийг өгүүлсэн үзэсгэлэн нээгдлээ
“Батлан хамгаалах салбарын түүхийн эх сурвалжийг хадгалагсад” хэмээх үзэсгэлэн Монгол Цэргийн музейд нээгдлээ. Монгол Улсад Архивын алба үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойд зориулж Батлан Хамгаалахын Төв Архив,  тус  музейтэй  хамтран    дээрх үзэсгэлэнг гаргав. Үзэсгэлэн өнөөдрөөс энэ сарын 20 хүртэл үргэлжилнэ.  
Монгол цэргийн музейд 1921 оноос 2000 он хүртэлх жилүүдэд Монгол Улсын Зэвсэгт хүчний үйл ажиллагаанд албан хэргийн хөтлөлт, баримт бичгийн стандарт хэрхэн өөрчлөгдөн хөгжиж байсныг илтгэх 80 гаруй төрлийн хэвлэмэл хуудас, Халхын голын байлдааны үеийн ханын сонин, ухуулах хуудас, цэргийн алба хаагчдын гадаад паспорт, МАХЦ-ийн ангиудын болон дурсгалын тугнууд, 1920-иод оноос 1990-ээд онуудад хэрэглэж байсан бийр янтай, дүрдэг үзэгнээс бичгийн машин, компьютер хүртэлх бичгийн хэрэгслийн өөрчлөлт, хөгжилт, Батлан хамгаалахын үе үеийн сайд нарын гарын үсгийн тайлал, тамга, тэмдэг баталгааны өөрчлөлтүүдийг илтгэх баримтууд ба  Богд хаанд Цэргийн Явдлын яамнаас баяр тэмдэглэсэн тухай айлтгасан нугалбар, Богд хаанд жанжин Д.Сүхбаатараас Цэргийн Явдлын яамны тамгыг шилжүүлэх тухай айлтгасан бичиг, Бүх цэргийн зөвлөлд Д.Гомбо-Идшингээс ирүүлсэн байлдааны мэдээ зэрэг баримт бичгүүд дэлгэгдэж анх удаа үзэгчдийн хүртээл болж байна.


    
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан