НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ
Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна
Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна
Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ
Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ
Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Шинэ жилийн сүлд модоо яаж засах вэ
Шинэ 2013 оноо угтан авахад хэдхэн хоног үлдлээ. Хүн бүрийн, ялангуяа хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг баяр өнөө мөдгүй болох нь. Гудамж талбай, албан байгууллагууд, дэлгүүр худалдааны газрууд сүлд модоо засан хэн хүний сэтгэл татан, нүд хужирлаад ирэхээр багачууд маань бушуухан л сүлд модоо заасх юмсан гэж сэтгэл догдлон хүлээж байгаа.
Энэ он гараад хоёрдугаар сарын 10-д дорнын шинэ жил гарч хар усан могой жил гарна. Тэгэхээр ирж байгаа шинэ оноо угтах хамгийн гол бэлгэ тэмдэг болсон сүлд модоо ирж байгаа жилд нь тааруулан гоёмсог сайхан засах учиртай.
Юун түрүүнээ шинэ жилийн сүлд мод маань дорныхны заншлаар урт настай эрүүл энхийг бэлгэдсэн мод байх учиртай. Заавал ногоон гэх биш усан жил гэдгийг бэлгэдэж хөх, цэнхэр, ногоон, цагаан байж болно.
Чимэглэл нь алтлаг, мөнгөлөг өнгөтэй байх нь сайхан. Ер нь л мөнгөн өвлийг санагдуулам. Гэрлэн чимэглэл мэдээж оройноосоо ёзоор хүртэл өнгө өнгөөр гэрэлтэж байх нь сайхан шүү дээ.
Сүлд мод чимэх тоглоомын хувьд энэ жил том тоглоом илүү зохимжтой. За тэгээд гялтгануур, өнгө өнгийн сувдан хэлхээс тавихаар бүр гоё.
Өөр нэг гайхамшигтай санаа бол шинэ жилийн сүлд модоо 2013 оны бэлгэдэл могой оролцуулан засах. Хар хөх өнгийн могойн дүрс бүхий тоглоомонд эрвээхэй зангиа зүүлгээд туузаар чимэглэж тавибал бас л донжтой харагдана. Усан могой жил болохоор сүлд модны чимэглэлд чинь далайн амьтад, наймаалж, далайн морь зэрэг байх нь зүгээр. Ирэх жилд элбэг баян байхыг бэлгэдэж сүлд модоо “мөнгөөр” бас чимээрэй. Гэхдээ алт мөнгөн өнгөтэй зоосон мөнгийг сүлд модны чимэглэл шиг зүүх нь илүү. Орон орны мөнгөн тэмдэгтийг модныхоо дэргэд хэцнээс өлгөж бас болно.
Оюутны буюу хамгийн хямд төсөр чимэглэл бол хуучин компанкт дискүүдээр чимэглэж болно. Тэгээд аятайхан гэрэл чиглүүлээд өгвөл өрөө тасалгааг чинь яг л диско болгоно.
Бас гоёмсог цаастай чихэр, шоколад, өнгө өнгийн самар, амттан гоё харагдана шүү дээ.

0 Сэтгэгдэл