Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
“Instagram”-ын шинэ дүрэм оддоос эхлээд гэрэл зурагчдад хүртэл үл таалагдав
Онлайн ертөнцөд олны таашаал хамгийн хүртсэн үйлчилгээний нэг болох “Instagram” ирэх оноос шинэ дүрмээр ажиллах болсон нь хэрэглэгчдээ бухимдуулж, зарим нь бүр энэ үйлчилгээг дахин ашиглахгүй байхад хүрээд байна. “Instagram”-аас уржигдар зарласан шинэ дүрэм ёсоор бол үүгээр тараасан хэний ч гэрэл зургийг тухайн эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр элдэв сурталчилгаанд ашиглаж болох бөгөөд ингэж олон нийтийн хүртээл болж, реклам сурталчилгаанд ашигласан зурагт нь ямар нэг хуулийн асуудал тулгарвал харин авсан эзэн нь өөрөө хариуцлага хүлээнэ гэсэн агуулгатай ажээ. Өөрөөр хэлбэл, “Instagram”-ын шинэ дүрэм зохиогчийн эрх гэдэг зүйлийг уландаа гишгэж, хэрэв уг үйлчилгээг ашигласан ч бол мэргэжлийн ч бай сонирхогчийн ч бай, эсвэл бүр хувийн амьдралтай холбогдох зураг ч байсан таны зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно гэдгийг тунхаглажээ. Хамгийн хачирхалтай нь, ингэж бизнесийн ашиг сонирхол хөөж бусдын зургийг ашигласан атлаа хэрэв зурагтай холбоотой ямар нэг асуудал гарвал та өөрөө хариуцлага хүлээнэ гэдэг нь хэрэглэгчдийн бухимдлыг хамгийн их төрүүлж байгаа юм.
Ирэх сарын 16-наас мөрдөгдөж эхлэх энэ дүрэм оддоос эхээд мэргэжлийн гэрэл зурагчдад огтхон ч таалагдахгүй байгаа учир дахин “Instagram” ашиглахгүй гэдгээ “Twitter”, “Facebook”-ээр дамжуулан мэдэгдэж байна. Тухайлбал “Time” сэтгүүлтэй гэрээтэй ажилладаг олон арван мэргэжлийн гэрэл зурагчид “Instagram”-аас татгалзаж байгаа тухай тус сэтгүүл нийтэлсэн бол CNN телевизийн алдарт хөтлөгч Андерсон Күпер, реалити шоуны од Ким Кардашиан нар “Instagram” дахь бүртгэлээ устгана хэмээн мэдэгдээд байна.
Гэрэл зургаа онлайн ертөнцөд бусадтай хуваалцдаг “Instagram”-ыг энэ оны дөрөвдүгээр сард “Facebook” компани нэг тэрбум ам.доллараар худалдан авсан билээ.
Онлайн ертөнцөд олны таашаал хамгийн хүртсэн үйлчилгээний нэг болох “Instagram” ирэх оноос шинэ дүрмээр ажиллах болсон нь хэрэглэгчдээ бухимдуулж, зарим нь бүр энэ үйлчилгээг дахин ашиглахгүй байхад хүрээд байна. “Instagram”-аас уржигдар зарласан шинэ дүрэм ёсоор бол үүгээр тараасан хэний ч гэрэл зургийг тухайн эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр элдэв сурталчилгаанд ашиглаж болох бөгөөд ингэж олон нийтийн хүртээл болж, реклам сурталчилгаанд ашигласан зурагт нь ямар нэг хуулийн асуудал тулгарвал харин авсан эзэн нь өөрөө хариуцлага хүлээнэ гэсэн агуулгатай ажээ. Өөрөөр хэлбэл, “Instagram”-ын шинэ дүрэм зохиогчийн эрх гэдэг зүйлийг уландаа гишгэж, хэрэв уг үйлчилгээг ашигласан ч бол мэргэжлийн ч бай сонирхогчийн ч бай, эсвэл бүр хувийн амьдралтай холбогдох зураг ч байсан таны зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно гэдгийг тунхаглажээ. Хамгийн хачирхалтай нь, ингэж бизнесийн ашиг сонирхол хөөж бусдын зургийг ашигласан атлаа хэрэв зурагтай холбоотой ямар нэг асуудал гарвал та өөрөө хариуцлага хүлээнэ гэдэг нь хэрэглэгчдийн бухимдлыг хамгийн их төрүүлж байгаа юм. Ирэх сарын 16-наас мөрдөгдөж эхлэх энэ дүрэм оддоос эхээд мэргэжлийн гэрэл зурагчдад огтхон ч таалагдахгүй байгаа учир дахин “Instagram” ашиглахгүй гэдгээ “Twitter”, “Facebook”-ээр дамжуулан мэдэгдэж байна. Тухайлбал “Time” сэтгүүлтэй гэрээтэй ажилладаг олон арван мэргэжлийн гэрэл зурагчид “Instagram”-аас татгалзаж байгаа тухай тус сэтгүүл нийтэлсэн бол CNN телевизийн алдарт хөтлөгч Андерсон Күпер, реалити шоуны од Ким Кардашиан нар “Instagram” дахь бүртгэлээ устгана хэмээн мэдэгдээд байна.
Гэрэл зургаа онлайн ертөнцөд бусадтай хуваалцдаг “Instagram”-ыг энэ оны дөрөвдүгээр сард “Facebook” компани нэг тэрбум ам.доллараар худалдан авсан билээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
lol
t1 ym be? ymar sonin durem gargadiin be? za hereglehee boliyoo t1 yin.
2012.12.21




















