Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Хоёр тэрбум пиксельтэй Эверестийн зураг
Кино бүтээгч, уулчин Дэвид Бриширс “Glacier Works” байгууллагатай хамтран дэлхийн дээвэр болсон Эверестийн оргилын зургийг авчээ. Гималайн оргилын хэдэн арван мянган зураг байдаг ч энэ зураг ер бусын. Хоёр тэрбум пиксельтэй гэдгээрээ ялгарч байгаа юм. Эверестийн оргилыг ойр орчмынх нь хүрээлэн буй орчинтой хамтатган авсан энэ зураг 300 миллиметрийн дурангаар авсан 477 ширхэг зургаас бүтэж байгаа бөгөөд тэр бүгд нийлээд хоёр тэрбум пиксель болж байгаа аж.

Дэлхийн хамгийн өндөр оргил болсон Эверестийн ойр орчмын зургийг ийнхүү асар том хэмжээтэйгээр авсан нь дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт байгаль орчинд хэрхэн нөлөөлж буй тодорхой харуулах зорилготой юм байна.
Далайн түвшнээс дээш 8848 метр үргэлжлэх энэ аварга том уулын мөнх цас, мөсөн голууд жилээс жилд хэрхэн хайлж урссаар, одоо тэр хавьд цалин цагаан өнгөний оронд бараантаж харагдах хэсэг хэр их болсныг энэ зураг харуулж байгаа юм. Гэрэл зургийг авсан уран бүтээлчид Эверестийн 1920-иод онд авсан зурагтай одоогийн үеийг нь харьцуулсан томоохон бүтээл ч хийж байгаа аж.
Хэрэв 2 тэрбум пиксельтэй Эверестийн зургийг бүр тодорхой үзье гэвэл дараахь хаягаар хандаж, томруулан үзэж болно.
http://www.dailymail.co.uk/sciencetech/article-2250676/Mount-Everest-The-incredible-interactive-BILLION-pixel-image-created-David-Breashears.html

Өнгөрсөн

Одоо

0 Сэтгэгдэл