Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
CD-тэй танилцаад 20 жил өнгөрчээ
Өдгөө зөвхөн хөгжмийн ертөнцөөр хязгаарлагдахгүй, салбар бүрийн чухал хэрэгцээний нэг болсон CD одоогоос 20 жилийн өмнө анх худалдаанд гарчээ. “Philips”, “Sony” гэсэн цахилгаан барааны аварга корпорацууд 1970-аад оны дундуур компакт диск бүтээх ажилд цаг уралдан орж, 1976 онд “Sony” анхны дижитал диск бүтээсэн бол үүнээс гурван жилийн дараа “Philips” компакт дискийг олон нийтэд анх танилцуулсан юм. Гэвч тус тусын бүтээлд нь бага зэрэг дутагдал байснаас дээрх хоёр корпорац хамтарч, шинэ шилдэг бүтээгдэхүүн гаргахаар шийджээ. Тэдний хамгийн анхны хамтын бүтээл болох компакт диск дээр бичсэн хөгжмийг германчууд 1982 онд хүлээн авсан юм. Хамгийн анх худалдаанд гаргаж туршсан CD-нд суут хөгжмийн зохиолч Р.Штраусын бүтээлийг бичиж үлдээсэн байдаг. Харин энэ дэвшилтэт технологийг ашиглан хамгийн анх уран бүтээлээ CD-нд бичиж, олон нийтэд хүргэсэн дуучин бол Билл Жоел байв. Түүний “52th Street” цомог бол хамгийн анх CD-нд бичсэн уран бүтээл юм. Өдгөө жилд 200 тэрбум CD дэлхий даяар борлуулагдаж байна.
Өдгөө зөвхөн хөгжмийн ертөнцөөр хязгаарлагдахгүй, салбар бүрийн чухал хэрэгцээний нэг болсон CD одоогоос 20 жилийн өмнө анх худалдаанд гарчээ. “Philips”, “Sony” гэсэн цахилгаан барааны аварга корпорацууд 1970-аад оны дундуур компакт диск бүтээх ажилд цаг уралдан орж, 1976 онд “Sony” анхны дижитал диск бүтээсэн бол үүнээс гурван жилийн дараа “Philips” компакт дискийг олон нийтэд анх танилцуулсан юм. Гэвч тус тусын бүтээлд нь бага зэрэг дутагдал байснаас дээрх хоёр корпорац хамтарч, шинэ шилдэг бүтээгдэхүүн гаргахаар шийджээ. Тэдний хамгийн анхны хамтын бүтээл болох компакт диск дээр бичсэн хөгжмийг германчууд 1982 онд хүлээн авсан юм. Хамгийн анх худалдаанд гаргаж туршсан CD-нд суут хөгжмийн зохиолч Р.Штраусын бүтээлийг бичиж үлдээсэн байдаг. Харин энэ дэвшилтэт технологийг ашиглан хамгийн анх уран бүтээлээ CD-нд бичиж, олон нийтэд хүргэсэн дуучин бол Билл Жоел байв. Түүний “52th Street” цомог бол хамгийн анх CD-нд бичсэн уран бүтээл юм. Өдгөө жилд 200 тэрбум CD дэлхий даяар борлуулагдаж байна.Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл




















