Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Хөгжимчин хүн тайзан дээрээ нас эцэслэжээ
“Ministry” хамтлагийн гитарчин байсан Майк Скаччиа Техас мужийн Форт хотод концерт тоглож байхдаа зүрх нь зогсч тайзан дээрээ нас барсан байна.
Өөрийн найз Брюс Корбиттын 50 насны ойд зориулсан тоглолтод Rigor Mortis хамтлагийн бүрэлдэхүүнд орон тоглож байсан 47 настай тэрээр тайзан дээр ухаан алдаж унахад нь эмнэлэгт хүргэсэн ч хэдийнээ нас барсан байжээ. 1965 онд төрсөн Скаччиаг трэш-металл урсгалын анхдагчийн нэг гэж үздэг юм байна. Тэрээр 1983 онд Rigor Mortis хамтлагийг байгуулаад зургаан жилийн дараа Ministry хамтлагт орсон юм. Корбит нь “Энэ сайхан дүү маань цаашид бидэнтэй цуг байхгүй боллоо. Түүний ачаар л би өнөөдөр би хэвээрээ байна. Хэрэв тэр байгаагүйсэн бол би хэзээ ч хөгжимчин болохгүй байсан” гэж өөрийнхөө Facebook-т бичжээ.
“Ministry” хамтлагийн гитарчин байсан Майк Скаччиа Техас мужийн Форт хотод концерт тоглож байхдаа зүрх нь зогсч тайзан дээрээ нас барсан байна. Өөрийн найз Брюс Корбиттын 50 насны ойд зориулсан тоглолтод Rigor Mortis хамтлагийн бүрэлдэхүүнд орон тоглож байсан 47 настай тэрээр тайзан дээр ухаан алдаж унахад нь эмнэлэгт хүргэсэн ч хэдийнээ нас барсан байжээ. 1965 онд төрсөн Скаччиаг трэш-металл урсгалын анхдагчийн нэг гэж үздэг юм байна. Тэрээр 1983 онд Rigor Mortis хамтлагийг байгуулаад зургаан жилийн дараа Ministry хамтлагт орсон юм. Корбит нь “Энэ сайхан дүү маань цаашид бидэнтэй цуг байхгүй боллоо. Түүний ачаар л би өнөөдөр би хэвээрээ байна. Хэрэв тэр байгаагүйсэн бол би хэзээ ч хөгжимчин болохгүй байсан” гэж өөрийнхөө Facebook-т бичжээ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл




















