Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Уитни Хьюстон хар тамхины наймаачдын гарт амиа алдсан гэж үү
Энэ онд хүмүүний ертөнцөөс халин одсон алдартнуудын нэг Уитни Хьюстоныг золгүйгээр усанд живж амиа алдсан хэмээн шүүх эмнэлэг тогтоосон. Гэвч аливаа алдартнуудын гэнэтийн үхэл араасаа ямагт үнэн худал нь үл мэдэгдэх цуурхал, элдэв таамаглал дагуулж байдаг ёсоор Уитни Хьюстон гадны нөлөөтэйгөөр, бусдын гарт амиа алдсан гэдэг мэдээлэл шар хэвлэлүүдээр тараад байна.
Энэхүү мэдээллийн эх сурвалж нь Нью-Йоркийн нэгэн хувийн мөрдөгч Пол Хуэбл гэгч ажээ. Тэрээр дуучныг нас барсны дараа хэргийг мөрдөж эхэлсэн бөгөөд У.Хьюстон цагдаагийнхны тогтоосон шиг золгүйгээр ванныхаа усанд живээгүй болохыг батлах хэд хэдэн баримт олж, түүнийгээ Холбооны мөрдөх товчоонд шилжүүлсэн гэнэ. Пол Хуэбл хэний захиалгаар энэ хэрэгт ажилласнаа нууцалж байгаа бөгөөд өөрийн олсон зарим баримтыг хэвлэлд дэлгэжээ.

Түүний дэвшүүлж буй таамаглалаар У.Хьюстон хар тамхины наймаачдад 1,5 сая ам.долларын өртэй байсан бөгөөд түүнийгээ төлж чадаагүйн улмаас тэдний гарт амиа алдсан болж таарч байгаа аж. Дуучны амиа алддаг тэр өдөр зочид буудлынх нь өрөө рүү үл таних хоёр эрэгтэй орж байгаа бичлэгийг ч мөрдөгч Хуэбл олж авсан гэнэ.
У.Хьюстон өнгөрсөн хоёрдугаар сард Беверли Хилтон зочид буудлын 434 тоот өрөөнийхөө угаалгын өрөөнд час халуун устай ваннанд живсэн байдалтай олдож, эмнэлгийн түргэн тусламж үзүүлэх гэж оролдсон боловч хэтэрхий оройтсон байсан юм. Тэрээр усанд живээд хэдэн цаг болсны дараа олоход л ванны ус халуунаараа байсан гэдэг. Тухайн үед У.Хьюстон хэдий хар тамхи хэрэглэж, мансуурсан байсан боловч арьсыг нь түлэх хэмжээний тийм хэмжээний халуун усанд орох ёсгүй. Тэгэхээр хэн нэгэн түүнийг ийм зүйл хүчээр хийлгэж, живүүлсэн байна гэж мөрдөгч П.Хуэбл таамаглажээ.

У.Хьюстоныг нас барсны дараа түүний менежер, хадам эгч Пэт Хьюстон энэ үхэл золгүй тохиолдол байгаагүй, гадны нөлөөтэй хэмээн мэдэгдэж байснаа гэнэт л тийм зүйл ярихаа больсон нь ч хар тамхины наймаачидтай холбоотой гэсэн яриа байгаа юм.
Б.Сэвжидмаа
 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан