Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Ү.Одбаярын “Азгүй өдөр” бүтээл National Geographic-ийн шилдэг зургаар шалгарлаа
National Geographic сэтгүүлээс зарласан “Хотжилт ба хүмүүс” сэдэвт гэрэл зургийн уралдаанд Ардчилал сонины гэрэл зурагчин Ү.Одбаяр “Азгүй өдөр” бүтээлээрээ түрүүлжээ. Энэхүү уралдаанд 56 гэрэл зурагчны 200-аад бүтээл ирснээс гэрэл зурагчин Ү.Одбаяр цорын ганц ялагчаар шалгарлаа хэмээн тус сэтгүүлийн цахим хуудсанд нийтэлжээ. Мөн энэ уралдаанд гэрэл зурагчин В.Баттулга “Бид хаана амьдарч байна вэ”, Б.Рэнцэндорж “Нарантуул цуврал-15”, “Монгол Улсын нийслэл Улаанбаатар” бүтээлээрээ тусгай байр эзэлсэн байна.
Уг гэрэл зургийн уралдааныг National Geographic-ийн гэрэл зурагчин Марк Тиссэн, АНУ-ийн National Geographic сэтгүүлийн гэрэл зургийн ахлах редактор Элизабет Крист нарын бүрэлдэхүүнтэй олон улсын шүүгчдийн баг танилцаж ялагчыг тодруулсан байна.
Тэд Ү.Одбаярын “Азгүй өдөр” бүтээлийг ингэж дүгнэжээ.
Марк Тиссэн: “Энэ бүтээлээр хуучин ертөнц, шинэ ертөнцтэй учирч буй тэр мэдрэмж надад их таалагдаж байна. Гэрэл зургийг бүрэнхийд авсан нь зургийг амжилттай болгохын сацуу бүтээлийг хараад төрөх тэр сэтгэгдэлийг улам гүнзгий болгож байна. Зохиомж нь голлоогүй, харин тамхины утаа машины утааны үргэлжлэл мэт мэдрэмжийг төрүүлнэ. Энэ зургийг хараад та хүйтнийг мэдэрч чадна”.
Элизабет Крист: “Орчныг илэрхийлж чадсан нь, морин тэрэг дээр суугаад хамт зорчиж буй мэт мэдрэмжийг төрүүлж чадаж байгаа нь надад таалагдаж байна. Гэрлийг маш сайн мэдэрч авто замын текстурыг хүртэл харуулжээ” хэмээсэн байв.
National Geographic сэтгүүлээс 2013 оны гэрэл зургийн уралдааныг зарлаж байгаагаа цахим хуудсандаа нийтлэжээ. Чингэхдээ “2013 оны уралдаан нь сэдвийн хувьд баяжигдаж хүн, нийгэм, соёл, ан амьтан, байгаль зэрэг сэдвүүдийг тусгасан бүтээлч, түүх өгүүлсэн, үнэн бодитой зарим тохиолдолд асуудал хөндсөн бүтээлүүдийг хүлээн авахаар болсон. Уралдааны дүрэм хийгээд тодорхой танилцуулга 1-р сарын сүүлээр www.nationalgeographic.mn сайтдээр нийтлэгдэх болно”хэмээжээ.
0 Сэтгэгдэл
bayr hurgie. ajild n amjilt husie
Yagaad azgui odor?
odbayar chi shuu. mundag yum aa.
mundag zuragchin bna amjilt
үнэхээр шилдэг зураг бна
Хамгийн их уншсан