Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
“PRESS PHOTO-2012” наадам
Монголын гэрэл зурагчдын хүсэн хүлээдэг, хамгийн томоохон шагналын сантай уралдаан шинэ оны босгон дээр шилдэгээ шалгаруулдаг уламжлалтай билээ. 2012 оны шилдэг гэрэл зураг тодрох мөч удахгүй болно.
Уг уралдааныг “Монголын Үндэсний гэрэл зургийн танхим”, “Mongolаin Photo News” сэтгүүлээс эрхлэн хоёр дахь жилдээ мэргэжлийн болон гэрэл зураг сонирхогчдын дунд зохион байгуулж байна.
Улиран одож буй жилд Монгол оронд болж өрнөсөн үйл явдлыг гэрэл зургийн хэлээр маш чадварлаг, өгүүлэмжтэй, тухайн агшинг харуулж чадсан, зургийн эвлүүлэг хийгдээгүй зургийг мэргэжлийн шүүгчдийн баг шалгаж авна.
Оролцогчид 5-аас илүүгүй гэрэл зургийн эх файлыг CD/DVD хэлбэрээр ирүүлэхдээ өөрийн нэр, хаяг, бүтээлд тохирсон цөөн үгтэй тайлбар бичиж, бүртгэлийн хураамж 10.000 төгрөг төлж оролцоно.
“Press Photo-2012” гэрэл зургийн уралдааны үзэсгэлэнг Төрийн Хүндэтгэлийн ордонд нээж, шилдэгээ шалгаруулна. Үзэсгэлэнд тавигдсан бүтээлийг нэг сарын турш олон нийтэд чөлөөтэй дэлгэн үзүүлнэ.
Монгол Улсын топ аж ахуй “MCS” группийн “CANON” төв Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож мэргэжлийн фото аппарат “Canon 5D Mark II”-оор урамшуулдаг сайхан уламжлал тогтоод байна. Мөн гэрэл зурагчдаа байнга дэмждэг Монголын Сэтгүүлчдийн эвлэл, Өдөр тутмын сонины холбоо, Мэргэжлийн гэрэл зургийн холбоодоос дэмжлэг үзүүлж байна.
Ивээн тэтгэгчдээс “Оюу толгой” ХХК, “Монгол Ньюс” ХХК, “Туушин” ХХК, “Үйлст цаг” ХХК, “Моннип” ХХК, “ОК” фото студи, “Фликрчдын холбоо” зэрэг байгууллагууд оролцохоо илэрхийлээд байна. Уралдаанд ирүүлэх бүтээл нь:
-Байгаль, хүрээлэн буй орчин
-Улс төр, үйл явдал
-Соёл урлаг
-Спорт
-Нийгэм гэсэн таван төрлийн аль нь ч байж болох бөгөөд дээрх төрөл тус бүрт тэргүүн байр, Гран при шагналын эзэнг шалгаруулж ивээн тэтгэгчийн шагнал олгоно.
Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа 2013 оны 01 сарын 10-ны өдрийн 18.00 цаг хүртэл “Ардын эрх” сонины (хуучнаар) 3 давхарт “Үндэсний шуудан” сонины редакцын дэргэд байрлах “Монголын Үндэсний Гэрэл Зургийн танхим”-д хүлээн авна.
Холбогдох утас: 350019, 99091754, 99955578, 99299943

0 Сэтгэгдэл