Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Томми Моттола: Мэрай Кэри миний хүчээр амжилтад хүрсэн
“Sony Music” компанийн экс
захирал, дуучин Мэрай Кэригийн анхны нөхөр Томми Моттола дурсамж номоо бичжээ. Тэрээр
“Sony Music”-ийг удирдсан 15 жилийн хугацаанд экс
эхнэр Мэрай Кэри болон Бионсе, Женнифер Лопез, Шакира зэрэг алдартай дуучдыг хэрхэн од болгосноо энэхүү номонд бичжээ. Энэ
дундаас мэдээж хамгийн сонирхолтой нь Мэрай Кэригийн түүх байх нь дамжиггүй.
Учир нь, Мэрай Кэриг анх олж харж, олны танил болгон, нэр алдарт хүргэсэн хүн
нь Томми Моттола яах аргагүй мөн боловч түүнтэй хамт байсан үе дуучны хувьд
тийм ч сайхан он жилүүд байгаагүй, таагүй дурсамжаар дүүрэн хэмээн Мэрай Кэри
ярьдаг юм. Тэрээр Томми Моттолатай амьдарсан дөрвөн жил түүний хардалт, хяналт
цагдалтаас болоод яг л там шиг байсан гэдэг. Харин энэ тухай Томми Моттола
дурсамж номдоо өгүүлэхдээ “Би түүнийг хянаж байна уу гэвэл тийм ээ. Намайг уучлаарай.
Гэхдээ үүний хүчээр л тэр амжилтанд хүрсэн юм. Тийм ч учраас өнөөдрийн энэ
амжилтанд нь хүргэсэн надад талархаж явах учиртай” хэмээжээ. Гэвч М.Кэри түүнд
талархах нь бүү хэл түүнд сэтгэл санаа, оюун бодлоороо хэрхэн гутаан
доромжлуулж байснаа санах ч дургүй байдаг билээ. Мэрай
Кэри 1993 онд өөрөөсөө 20 насаар ах Моттолатай хагас сая ам.долларын өртөг
бүхий тансаг хурим хийж байсан юм.

delgerengui bh heregtei
jhon eum aa
tegeed tsash ni hha

0 Сэтгэгдэл
2013.01.07
2013.01.07
2013.01.07