Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Манай гаригийн хамгийн жижигхэн 10 улс
Манай дэлхий дээр өнөөдөр 260 улс орон байгаагийн 194 нь тусгаар тогтносон орон юм байна. Эдний Ватиканаас бусад нь  НҮБ-ын гишүүн буюу 193.
Газар нутгаараа ОХУ-аас эхлээд АНУ, гээд том том гүрэн байхад хэдхэн га газар нутагтай, зуун мянгад багтах хүн амтай жижигхэн улс ч байна. Дэлхийн хамгийн жижигхэн 10 улс бол энэ.

1.    Ватикан. Улс дотор багтсан хот улс. Италийн нийслэл Ромын нэг дүүрэгт 44 га талбай эзлэн оршино. 1929 онд Ромын Католик сүмийнхэн Ромын папын удирдлага дор байгуулж тусгаар тогтнолоо зарласан. Өөрийн гэсэн армитай. Ганцхан өдөр тойроод үзчихэж болмоор атлаа уран барилга, хөшөө дурсгал, уран зургийн асар  их цуглуулга болсон газар. Сикстиний дагинын, гэгээн Петрийн сүм, Ромын Папын албан байр буюу Апостолын ордон гээд л ....Ватиканы хүн ам ердөө л 800. Хэдэн мянган итали хүн ийшээ өдөр бүр ажилдаа ирдэг.


2.    Монако. Ердөө 20,2 хавтгай дөрвөлжин км газар нутагтай, 30 мянган хүнтэй. Эзэн хаант засаглалтай. Хүн амын, улсын гол орлогын эх үүсвэр нь аялал жуулчлал.


3.    Науру. Номхон далайн өмнөд хэсэгт Микронезийн арал дээр оршино. 21,3 хавтгай дөрвөлжин км газар нутагт 9000 хүн амьдарна. 3000 жилийн түүхтэй уугуул иргэдийн энэ улс 1968 онд тусгаар тогтносон. Зэвсэгт хүчингүй улс.


4.    Тувалу. Номхон далайн өмнөд хэсэгт арлууд дээр оршино.Нутаг дэвсгэр нь 26 хавтгай дөрвөлжин км. 1978 онд англиас тусгаар тогтносон. Хүн ам нь 12,1 мянга.


5.    Сан-Марина. Өмнөд Европ дахь Бүгд найрамдах Сан-Марина улсын газар нутаг 61 хавтгай дөрвөлжин км. 301 онд байгуулагдсан гэдэг. Орлого нь зарлагаасаа байнга давдаг энэ улс Европын холбооны хамгийн баян орон.


6.     Лихтенштэйн. 160,4 хавтгай дөрвөлжин км газар нутагтай, Швейцари, Австри хоёр улстай хиллэдэг. Хүн амаасаа арай олон компанитай энэ улс бас л баян оронд орно.


7.    Маршалын арлууд. Номхон далайн төв хэсэгт арлууд дээр 181,0 хавтгай дөрвөлжин км нутагтай. Хүн ам нь 62 мянга. 1986 онд АНУ-аас тусгаар тогтоносон.


8.    Сейшелийн арлууд. 455 хавтгай дөрвөлжин км гадар нутагтай, 84 мянган хүнтэй. Энэтхэгийн далайд Мадагаскараас умард зүгт 115 арлаас тогтоно. Гол орлого нь аялал жуулчлал.


9.    Мальдивын бүгд найрамдах улс. Энэтхэгийн далайд 298 хавтгай дөрвөлжин км газар нутагтайгаараа Азийн хамгийн жижиг улс. 396 мянган хүнтэй. Хүн амынх нь гуравны хоёр нь нийслэл Малед амьдардаг. Бас л аялал жуулчлалаар гол орлогоо олдог.


10.    Сент-Китс болон Невисийн холбоо. Хойд, өмнөд Америкийн дунд Атлантын далайн арал дээр оршино. Газар нутаг нь 261 хавтгай дөрвөлжин км. Аялал жуулчлал, хөдөө аж ахуй, банкны бизнесээр орлого олдог. 50 мянган хүнтэй.
0 Сэтгэгдэл
barilga baishinch haragdahguin zarim deern horhi
Хамгийн их уншсан