Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
“Apple” хямд үнэтэй iPhone хэзээ ч гаргахгүй
Гар утасны зах зээлд iPhone, Galaxy S зэрэг смартфон, андройд утсууд хүч түрэн орж ирж буй энэ үед “Apple” компани хямд iPhone гаргах болов уу гэсэн далдхан хүлээлт зах зээлд бий. Тэгвэл “Apple” хэзээ ч хямд үнэтэй iPhone гаргахгүй гэдгийг тус компанийн маркетингийн хэлтсийн дарга Фил Шиллер мэдэгджээ. Тэрээр “Apple-ийн бүтээгдэхүүн бүр тухайн цаг үеийнхээ хамгийн шилдэг шинэ технологийг ашигласан байдаг. Бид зах зээлд хамгийн сайн бүтээгдэхүүн нийлүүлэхийг л зорьдог. Хямт үнэтэй iPhone гэж ирээдүйд хэзээ ч гарахгүй” хэмээн мэдэгдсэн нь “Apple” компани Хятадын аварга том зах зээлд зориулан хямд үнэтэй смартфон гаргаж магадгүй гэсэн таамаглалыг няцааж орхилоо. Бүр “Wall Street Journal”, “Bloomberg” зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр iPhone-ий хямд хувилбарыг гаргахаар аль хэдийнэ ажиллаж эхэлсэн гэж мэдээлж байсан нь худал болж таарав.
“Apple” компанийн №2 хүн болох Фил Шиллер дэлхийн хамгийн том зах зээл болох Хятадад смартфоноос илүүтэйгээр уламжлалт гар утас илүү ашиглагдаж байгаа гэдгийг дурдаад тус компанийн хувьд хамгийн том зах зээл нь Хятад биш, тус улс хоёрдугаарт бичигддэг гэдгийг ч мэдэгдсэн байна.
Гар утасны зах зээлд iPhone, Galaxy S зэрэг смартфон, андройд утсууд хүч түрэн орж ирж буй энэ үед “Apple” компани хямд iPhone гаргах болов уу гэсэн далдхан хүлээлт зах зээлд бий. Тэгвэл “Apple” хэзээ ч хямд үнэтэй iPhone гаргахгүй гэдгийг тус компанийн маркетингийн хэлтсийн дарга Фил Шиллер мэдэгджээ. Тэрээр “Apple-ийн бүтээгдэхүүн бүр тухайн цаг үеийнхээ хамгийн шилдэг шинэ технологийг ашигласан байдаг. Бид зах зээлд хамгийн сайн бүтээгдэхүүн нийлүүлэхийг л зорьдог. Хямт үнэтэй iPhone гэж ирээдүйд хэзээ ч гарахгүй” хэмээн мэдэгдсэн нь “Apple” компани Хятадын аварга том зах зээлд зориулан хямд үнэтэй смартфон гаргаж магадгүй гэсэн таамаглалыг няцааж орхилоо. Бүр “Wall Street Journal”, “Bloomberg” зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр iPhone-ий хямд хувилбарыг гаргахаар аль хэдийнэ ажиллаж эхэлсэн гэж мэдээлж байсан нь худал болж таарав. “Apple” компанийн №2 хүн болох Фил Шиллер дэлхийн хамгийн том зах зээл болох Хятадад смартфоноос илүүтэйгээр уламжлалт гар утас илүү ашиглагдаж байгаа гэдгийг дурдаад тус компанийн хувьд хамгийн том зах зээл нь Хятад биш, тус улс хоёрдугаарт бичигддэг гэдгийг ч мэдэгдсэн байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл




















