НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ
Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна
Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна
Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ
Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ
Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Бүжиг, гал, пиво халгиж цалгисан наргиан наадмууд
Манай үндэсний их баяр наадамтай дүйцэхээр сонин сонин баяр ёслол наргиан наадаан энэ дэлхийн өнцөг булан бүрт л болдог. Жил бүр уламжлал ёсоороо болдог газраа болж газар газрын сая сая хүнийг, цуглуулан хэдэн өдрөөр цэнгэж наргижээ.
Рио де Жанейрогийн багт наадам

Аргентиний нийслэл Рио де Жанейрогийн багт наадамд өнгөрсөн 2012 онд хоёр сая хүн цугларч наадсан нь манай гариг дээр болдог багт наадмын дээд амжилт байлаа. Өнгөрсөн жилийн хоёрдугаар сарын 8-наас эхэлж 10 хоног үргэлжилсэн энэ наадам Бразилийн нийслэлд Буэнос-Айрест бас болсон. Энд самба бүжгийн 5000 оюутан жилийн турш бэлтгэсэн баг өмсгөл, бүжгээрээ гайхуулсан. Хамгийн том баг хувцас нт 3,5 метр урттай, 80 кг жинтэй байж. Энэ наадмын индэр нь 88,5 мянган хүний суудалтай. Ялагч сургуулийн бүжигчид бразилийн телевизийн нэртэй шоунд оролцдог байна.

Дарс оргилуулсан Венецийн багт наадам

Италийн Венецэд болдог уламжлалт багт наадам сүүлийн 80 жилд тохиогоогүй ус гол хөлдсөн цагаар болсон. Гэхдээ л италичууд, хэдэн зуун мянган жуулчдыг залхаагаагүй. Тэд Гэгээн Маркийн талбайд дарсаар оргилдог оргилуурын тойрон наргицгаасан. Энп илбэчид, жонглёрчид, акробатын үзүүлбэр, үзэсгэлэн, театрын тоглолтууд болдог. 2012 оны наадам “Амьдрал бол театр” гэсэн уриан дор болсон. XYIII зуунаас эхлэлтэй. Энэ наадмыг үзэхээр жил бүр хагас сая хүн зорьж очдог байна.

Октоберсфестийн пивоны баяр

2012 оны аравдугаар сард Германы Баварт пивоны энэ баярт цугларсан 6,4 сая хүн нийтдээ 7,0 сая литр пиво ууж, 100 бух, хагас зуун тугалын мах идсэн байна. Анх 1810 оны аравдугаар сарын 12-нд хан хүү Людвиг гүнж Терезатай гэрлэсний баяр тэмдэглэснээс хойш уламжлал болсон баяр. Дайн, өвчин тахлын улмаас 22 удаа тасалдсан гэдэг. Зөвхөн идэж уугаад ч байхгүй Терезийн нугад Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэн гарна.

Ригагийн гэрлийн наадам

Намрын сүүл сар арваннэгдүгээр сарын 15-18-нд Латвийн нийслэл Ригад өнгө өнгийн гэрэлд умбаж байшин барилгууд солонгын өнгөт чамин тансаг гэрлээр чимэглэн “Гэрлийн наадам” хийнэ. 11 дүгээр сарын 11-нд латвид эх орноо хамгаалагчдын өдрийг тэмдэглэдэг бол 18-нд тусгаар тогтнолын өдрөө тэмдэглэдэг. “Гэрлэн наадам”-ыг тус улсад тав дахь жилдээ тэмдэглэсэн нь энэ. Байгууллага, аж ахуйн нэгж бүр өөрийн байраа гэрэлтүүлэн чимэглэхээс гадна хотын тал талаас 80 гэрлэн байгууламж босгож гэрэлтүүлнэ. Хотын гудамж, зам, гүүр талбайг мөн гэрэлтүүлж чимнэ.

Энэтхэгийн Холи цэцгийн баяр

Хавар болдог энэ баяр бол цэцгийн хамгийн том баяр. Гэхдээ их эрсдэлтэй. Энэ баярт өнгө өнгийн будаг, нунтаг хэрэглэж бие биерүүгээ цацдаг болохоор хордлого авах нь бий. Өнгөрсөн жилийн баяраар гэхэд л нэг хүүхэд амь алдаж, 200 орчим хүн эмнэлэгт хүргүүлсэн. Жил бүр баяр болохын өмнө эмч нар чанаргүй, химийн элдэв хольцтой будаг хэрэглэж болохгүй хэмээн анхааруулсаар байдаг ч байнга л ийм эрсдэл гардаг.

0 Сэтгэгдэл
багт наадам
Аргентиний нийслэл Буэнос-Айрес Бразилийн нийслэл Рио де Жанейро
2013.01.13