Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Алтан бөмбөрцгийн шилдэг киногоор “Арго” шалгарлаа

Өчигдөр орой болсон Алтан бөмбөрцөг наадмын хамгийн гол номинац болох шилдэг кино, шилдэг найруулагчийн хоёр ч төрөлд жүжигчин Бен Аффлекийн найруулсан “Арго” кино ялж, энэ шагналыг хүртэнэ хэмээн олон нийтийн таамаглаж байсан “Линкольн”-ыг бут цохилоо. Иранд барьцаалагдсан америкчуудын тухай түүхэн явдлаас сэдэвлэн бүтээсэн “Арго” кино бол Бен Аффлекийн хувьд найруулагчийн хамгийн томоохон анхны ажил боловч эзэндээ маш том амжилт авчирлаа. Бен Аффлек Алтан бөмбөрцгийн тайзнаас баярын сэтгэгдлээ хуваалцахдаа эхнэртээ маш их баярлаж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр хэлэхдээ “Миний энд байгаа шалтгаан бол миний гэргий юм. Чамаараа маш их бахархдаг. Чи бол миний бүх зүйл” хэмээн жүжигчин Женнифер Гарнерт хандан хэлжээ. 


“Арго” ийнхүү Алтан бөмбөрцөгт өндөр амжилт үзүүлсэн ч ирэх сард болох Оскарын шилдэг найруулагчийн номинацад нэр ч дэвшиж чадаагүй нь урьд тохиолдож байгаагүй сонирхолтой явдал болж байна.  
Алтан бөмбөрцгийн тайзан дээр тод гялалзсан өөр нэг уран бүтээл бол “Les Miserable” байлаа. Дэлгэцэнд гараад төдий л удаагүй энэхүү мюзикл  хошин болон мюзикл киноны төрөлд шилдгээр шалгарснаас гадна гол дүрийн жүжигчид болох Хью Жэкмэн, Энне Хатавей нар мюзиклийн шилдэг эрэгтэй, эмэгтэй дүрд тэргүүлсэн юм. 



Харин олон нийтийн хамгийн олон шагнал хүртэнэ хэмээн найдаж байсан С.Спилбергийн “Lincoln” кино долоон төрөлд нэр дэвшсэн ч ердөө ганц төрөлд буюу шилдэг эрэгтэй гол дүрийн номинацад жүжигчин Даниель Дэй Льюис авсан юм. Тэгвэл эмэгтэй шилдэг дүрийн номинацад  “Zero Dark Thirty” киноны жүжигчин Жессика Чэстэйн байв.


Энэ удаагийн Алтан бөмбөрцөг наадамд Ерөнхийлөгч асан Билл Клинтон хүрэлцэн ирж, шагнал гардуулсан нь олныг гайхашруулсан юм. Кино ертөнцийн хамгийн том наадам болох Оскар, Алтан бөмбөрцөгт ихэвчлэн кино одод бие биедээ шагнал гардуулдгаас улстөрчид бараг оролцдоггүй юм. Харин Билл Клинтон тайзнаа гарч ирэхэд хамтран хөтлөгч  Эми Поелер “Хөөх, Ямар гайхалтай тусгай зочин бэ, Хиллари Клинтоны нөхөр байна” хэмээн дуу алдаж, олныг хөгжөөжээ.



Шилдэг кино- Арго
Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин – Даниель Дэй Левайс /Линкольн/
Гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин –Жессика Чэстэйн /Жессика Чэстэйн/
Шилдэг хошин/ мюзикл кино – Les Miserables
Хошин/ мюзикл киноны эрэгтэй дүр-Хью Жэкмэн /Les Miserables/
Хошин/ мюзикл киноны эмэгтэй туслах дүр-Энне Хатавэй
Шилдэг найруулагч- Бен Аффлек /Арго/
Сесили Б.ДеМиллийн хүндэтгэлийн шагнал-Жоди Фостер
Шилдэг хүүхэлдэйн кино-“Brave”
Гадаад хэл дээрх шилдэг кино –Австрийн “Amour”
Шилдэг кино зохиол-Квинтин Тарантино “Django Chained”
Телевизийн богино цувралын шилдэг эрэгтэй жүжигчин-Кевин Костнер
Киноны шилдэг дуу – Адель “Skyfall”
Телевизийн шилдэг цуврал, телевизийн жүжиг- “Homeland”
0 Сэтгэгдэл
Де Льюис гэж бичээч
Хамгийн их уншсан