Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Ш.ЧИМЭДЦЭЕЭ: Ном бүтээх бол буян хийхтэй адил
“Энд цугалсан оюунлаг хүмүүсийн  энерги нь хүртэл сайхан.
Тэр нь ч надад мэдрэгдэж байна. Эрдэм мэдлэгтэй хүмүүс цаанаа л сайхан” гэсэн үгээр Ардын жүжигчин, уртын дуучин  Ш.Цимэдцэеэ “Тэнгэрийн цэцэрлэгээс” номынхоо нээлтээ эхлүүллээ. Номын нээлтэнд Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Ардын уран зохиолч П.Бадарч, гавьяат жүжигчин дуучин Т.Ариунаа зэрэг урлаг соёлын олон шилдэгүүд хүрэлцэн ирсэн юм.

“Тэнгэрийн цэцэрлэгээс” дуучин Ш.Чимэдцэеэ чухам юу түүснийг мэдэхийн тулд түүнтэй цөөн хором ярилцлаа.


-Шинэхэн номоо өлгийдөн авсанд тань баяр хүргэе. Энэ таны хэддэх ном бэ?
-Баярлалаа. “Тэнгэ­рийн цэцэрлэгээс” нэртэй ном маань миний гурав дахь ном. Өмнө гаргасан хоёр но­моо ч гэсэн шинэчилэн хэвлэ­сэн.
Өнөөдөр тэгэ­хээр гурван номоо уншиг­чиддаа өргөн барьж байна даа. Сэтгэл сайхан байна.
-“Тэн­гэрийн цэцэр­лэгээс” чухам юуг түүж, уншигчиддаа өргөн барьж байна вэ?
 -Шүлгийн ном л доо. Өмнө нь 1995 онд анхны “Жаахан шарга” нэртэй дарьганга, үзэмчин ардын урт богино дууны түүвэр номоо гаргаж байлаа.
Энэ ном дууны ноттой гарсан болохоор сонирхолтой болсон гэж бодогддог. Түүнээс ч өмнө яруу найрагч найз нөхөдтэйгээ нийлж шүлгийн түүвэр нийтлүүлж байсан шүү. Дараа нь “Дууны шуранхайд шүлэг төрнө” шүлгийн номоо бичсэн.
-Хүн энэ насандаа мод тарьж, ном бүтээж, хүүхэд төрүүлж байж их буян хийдэг гэдэг?
-Ном бол оюуны том хөрөнгө оруулалт гэж боддог. Ирээдүй хойчдоо үлдээх миний бэлэг юм даа. Буян үйлдэхийг их хичээдэг. Уржинан  жил “Хязгааргүй чандаас 5” нэртэй тоглолт хий­гээд, 30 сая төгрөг буяны байгууллагад хандивласан. Энэ удаагийн миний хийх буяны ажил бол номныхоо нээлтийн эхний өдрөөс олсон бүх орлогоо хоёр сар хүрээгүй ч хүнд өвчин туссан хоёр ихэрт зориулахаар шийдсэн. Энэ тухай зурагтаар гарч байхыг нь хараад ингэж шийдсэн хэрэг л дээ.­­
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан