Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Дольче, Габбана хоёр тэрбумтан болжээ
Өөрсдийн нэрээр овоглосон
“Dolce & Gabbana” хувцас загварын компаниа дэлхийн хамгийн алдартай
брэндийн нэг болгож чадсан Доменико Дольче, Стефано Габбана нар дэлхийн
тэрбумтнуудын жагсаалтад орж ирсэн тухай “Bloomberg” зарласантай
зэрэгцэн тэднийг татвараас зайлсхийсэн хэргээр шүүх хурлын тов ч гарчээ.
“Bloomberg”-ийн тооцсоноор бол “Dolce & Gabbana” брэндийн зах
зээлийн үнэлгээ 5,3 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд компанийн захирал
Доминико Дольче 41,8 хувийн хувьцаа эзэмшдэг нь одоогийн өртгөөр түүнийг
2,2 тэрбум ам.долларын эзэн болгоод байгаа юм. Тэгвэл компанийн
ерөнхийлөгчийн албан тушаалтай Стефано Габбанагийн хувьд 40 хувийн
хувьцаа буюу 2,1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж эдийн засагчид тооцон
гаргажээ. Ийнхүү загварын ертөнцөөс хоёр ч дизайнер тэрбумтнуудын
жагсаалтад багтсан сайхан мэдээтэй зэрэгцэн тэднийг татвараас
зайлсхийсэн эсэхийг тогтоох шүүх хурал энэ сар болон ирэх сард гурван
удаа болохоор товлогдсон болохыг хууль сахиулагчид мэдэгджээ.
1985 онд танилцсанаас хойш хамтран загвар зохион бүтээж эхэлсэн Доменико Дольче, Стефано Габбана хоёр Италид 20 шахам жил үйл ажиллагаа явуулсан компаниа 2004 онд Люксембургт бүртгэлтэй Гадо хэмээх компанид худалдсан юм. Гэхдээ Гадо бол тэдний өөрсдийнх нь үүсгэн байгуулсан компани бөгөөд энэ алдартай брэндээ зах зээлийнх нь үнэлгээний гуравны нэгтэй тэнцэх хэмжээний мөнгөөр худалдаж орхисон нь тэднийг татвараас зугтаасан гэдэг хэрэгт сэжиглэхэд хүргэсэн. Энэ хэргээр Доменико Дольче, Стефано Габбана нарыг 2007 оноос хойш шалгаж, өнгөрсөн онд буруугүй хэмээн шүүхээс тогтоосон боловч энэ жил Дээд шүүхийн шатанд дахин гарч ирсэн юм. Тэднийг 416 сая еврогийн татвараас зайлсхийхийн тулд компаниа өөр улсад шилжүүлсэн гэж буруутгаж байгаа аж. Харин загвар зохион бүтээгчид өөрсдийгөө буруугүй хэмээн мэдэгдэж, загварын шоундаа гол анхаарлаа хандуулж байгаа гэнэ. Итали улс компанийн татварын хувь хэмжээгээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг. Тийм ч учраас өндөр татвараас нь зугтааж, өөр улс оронд бизнес эрхлэх явдал италичуудын дунд цөөнгүй байдаг юм. Стефано Габбана ч энэ таагүй байдалд дургүйцэж байгаагаа илэрхийлэн, Италийн иргэншлээс татгалзана шүү хэмээн Твиттерээрээ сүрдүүлж байсан удаатай.
“Dolce & Gabbana” брэнд дэлхий даяар 251 салбар дэлгүүртэй.
Өөрсдийн нэрээр овоглосон
“Dolce & Gabbana” хувцас загварын компаниа дэлхийн хамгийн алдартай
брэндийн нэг болгож чадсан Доменико Дольче, Стефано Габбана нар дэлхийн
тэрбумтнуудын жагсаалтад орж ирсэн тухай “Bloomberg” зарласантай
зэрэгцэн тэднийг татвараас зайлсхийсэн хэргээр шүүх хурлын тов ч гарчээ.
“Bloomberg”-ийн тооцсоноор бол “Dolce & Gabbana” брэндийн зах
зээлийн үнэлгээ 5,3 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд компанийн захирал
Доминико Дольче 41,8 хувийн хувьцаа эзэмшдэг нь одоогийн өртгөөр түүнийг
2,2 тэрбум ам.долларын эзэн болгоод байгаа юм. Тэгвэл компанийн
ерөнхийлөгчийн албан тушаалтай Стефано Габбанагийн хувьд 40 хувийн
хувьцаа буюу 2,1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж эдийн засагчид тооцон
гаргажээ. Ийнхүү загварын ертөнцөөс хоёр ч дизайнер тэрбумтнуудын
жагсаалтад багтсан сайхан мэдээтэй зэрэгцэн тэднийг татвараас
зайлсхийсэн эсэхийг тогтоох шүүх хурал энэ сар болон ирэх сард гурван
удаа болохоор товлогдсон болохыг хууль сахиулагчид мэдэгджээ. 1985 онд танилцсанаас хойш хамтран загвар зохион бүтээж эхэлсэн Доменико Дольче, Стефано Габбана хоёр Италид 20 шахам жил үйл ажиллагаа явуулсан компаниа 2004 онд Люксембургт бүртгэлтэй Гадо хэмээх компанид худалдсан юм. Гэхдээ Гадо бол тэдний өөрсдийнх нь үүсгэн байгуулсан компани бөгөөд энэ алдартай брэндээ зах зээлийнх нь үнэлгээний гуравны нэгтэй тэнцэх хэмжээний мөнгөөр худалдаж орхисон нь тэднийг татвараас зугтаасан гэдэг хэрэгт сэжиглэхэд хүргэсэн. Энэ хэргээр Доменико Дольче, Стефано Габбана нарыг 2007 оноос хойш шалгаж, өнгөрсөн онд буруугүй хэмээн шүүхээс тогтоосон боловч энэ жил Дээд шүүхийн шатанд дахин гарч ирсэн юм. Тэднийг 416 сая еврогийн татвараас зайлсхийхийн тулд компаниа өөр улсад шилжүүлсэн гэж буруутгаж байгаа аж. Харин загвар зохион бүтээгчид өөрсдийгөө буруугүй хэмээн мэдэгдэж, загварын шоундаа гол анхаарлаа хандуулж байгаа гэнэ. Итали улс компанийн татварын хувь хэмжээгээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг. Тийм ч учраас өндөр татвараас нь зугтааж, өөр улс оронд бизнес эрхлэх явдал италичуудын дунд цөөнгүй байдаг юм. Стефано Габбана ч энэ таагүй байдалд дургүйцэж байгаагаа илэрхийлэн, Италийн иргэншлээс татгалзана шүү хэмээн Твиттерээрээ сүрдүүлж байсан удаатай.
“Dolce & Gabbana” брэнд дэлхий даяар 251 салбар дэлгүүртэй.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл




















