"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ

Улаанбаатар хотод 20-22 градус дулаан байна
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна
Нийгэм

Цагдаагийн хоёр алба хаагчид түрээслээд өмчлөх орон сууц олгохоор боллоо
Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Тус ойн хурал цахимаар зохион байгуулагдаж, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис оролцож, цагдаагийн бие бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэндчилгээ илгээснийг уламжлав.
Нийгэм

ОХУ-ТАЙ ХИЛ ОРЧМЫН БҮС НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улстай хамтран ажиллах асуудал хариуцсан сайд Д.Ш.Чириповыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Э.Өнө-Ундрах нар оролцов.
Нийгэм

Улаанбаатар хотод өдөртөө 17-19 градус дулаан байна
Өнөөдөр нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
Нийгэм

ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САНД АВАХ ХҮНСНИЙ УЛААНБУУДАЙН ҮНИЙГ ТОГТООЛОО
Энэ намрын ургацаас Хөдөө аж ахуйг дэмжих сангийн өр төлбөрт тооцож авах хүнсний улаанбуудайн үнийг 800 мянган төгрөг, худалдан авах хүнсний улаабуудайн үнийг 750 мянган төгрөг, улаанбуудайн элит үрийг 1 сая тавин мянган төгрөг, үржүүлгийн үрийг 950 мянган төгрөг, овъёосны үрийг 800 мянган төгрөг байхаар тогтоосон шийдвэр гаргалаа.
Нийгэм

СХД-ийн Нэгдсэн эмнэлэг элэгний болон бамбайн хавдрыг эрт үед нь түлэх эмчилгээг хийж байна
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Эрүүл мэндийн салбар хөгжил-4” төсөл хэрэгжин, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн бүтээн байгуулалт хийгдээд байна. Тус нэгдсэн эмнэлэг нь нийт 365 ортой бөгөөд шинэ байрандаа 200, хуучин байрандаа 165 ор байрлуулан, хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлж буй.
Нийгэм

Гурван чиглэлд автобус 05:30-00:30 цагийн хооронд иргэдэд үйлчилж байна
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ойрын хугацааны 15 зорилтын нэг нь нийтийн тээврийн үйлчилгээг уртасгасан цагт шилжүүлэх юм. Тэрхүү зорилтын хүрээнд зорчигч олонтой, ачаалал ихтэй гурван чиглэлд автобус уртасгасан цагаар иргэдэд үйлчилж эхэллээ.
Нийгэм

Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд баярын өдрүүдэд ч ажиллана
Монгол, Хятадын "Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2021 оны сүүлийн хагас жилийн хугацаанд хэрхэн ажиллах талаар дипломат шугамаар харилцан тохиролцлоо.
Нийгэм

НОК УИХ-ын Түр хороонд ажлаа тайлагнав
УИХ-д Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог байгуулсан
Нийгэм

Д.Сумъяабазар: Зөвлөлдөх уулзалт эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгоно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт үргэлжилж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах байр суурийг илэрхийллээ.
Нийгэм

Үйлчилгээний байгууллагууд олон хүнийг хамарсан хүлээн авалт хийх зэргээр зөрчил гаргаж байна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон дүүргүүдийн Худалдаа, үйлчилгээний хэлтэс, аж ахуйн нэгжүүд гурван талт “Хариуцлагын гэрээ” байгуулж, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “Улбар шар” түвшинд ажиллах болсон.
Нийгэм

Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 13-ны өдрийн байдлаар Орхон голын адаг, Улз голын нийт уртын дагууд, Туул гол Лүн сум, Балж гол Дадал сум орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдэж, Бэлтэс, Үүр, Орхон, Идэр, Байдраг, Онги, Улз, Хэрлэн, Онон, Чонохарайх зэрэг голууд үерийн түвшинг 5-80 см давсан байдалтай байна.
Нийгэм

АЗИ ТИВИЙН БҮСИЙН ВЭБИНАР БОЛНО
“Дэлхийн сурагчийн сүүний өдөр”-ийг тохиолдуулан Ази тивийн сүү үйлдвэрлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Олон улсын сүүний холбоотой хамтран “Dairy Asia webinar: School milk program” сэдэвт бүс нутгийн арга хэмжээг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 14.00 цагт цахимаар зохион байгуулах гэж байна.
Нийгэм

Жирэмсэн эх, 2-11 насны хүүхдүүдэд томуугийн эсрэг вакцин хийж эхэллээ
Улирлын томуугийн эсрэг вакцинаар жирэмсэн эх, 2-11 насны хүүхдүүдийг дархлаажуулах аян өнөөдрөөс эхэлж байна. “Томуугаас сэргийлье” уриатай энэхүү аян есдүгээр сарын 13-22-н хүртэл 10 хоног үргэлжилнэ. Дархлаажуулалтад хамрагдах хүүхдэд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн, БНСУ-д үйлдвэрлэсэн “GCFLU” гурван цэнт вакцин хийх юм. Улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтыг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгээс тусад нь, дүүргүүд зохион байгуулна.
Нийгэм






























