Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна

Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд барьж буй дүүргийн Соёлын ордон буюу  Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралт, дэд бүтэц татах ажил 80 хувьтай үргэлжилж байна. Гурван давхар тус барилгын угсралтын ажил дуусаж, дотор цахилгааны монтаж, шаврын ажил, дээврийн хар цаас наах, шилэн гэгээвчний рам зангидах ажил гүйцэтгэгдэх шатандаа явж байгаа юм.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй тус Соёлын ордны барилга нь 850 хүний багтаамжтай. Засгийн газар энэ барилгыг Хүүхэд, залуучуудын театр болгохоор шийдвэрлэсэн бөгөөд дотроо кино театр, арга хэмжээ зохион байгуулах танхим, гадна талбайд задгай театр, усан оргилууртай байхаар төлөвлөжээ. Ингэснээр иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, урлаг, соёлын арга хэмжээ, уралдаан, тэмцээн зохион байгуулах боломж бүрдэх юм.

Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралтын ажлыг “Аглут” ХХК 2019 онд гүйцэтгэж эхэлсэн бөгөөд энэ онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан