Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных

Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмлээ
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн Ч:48А чиглэлийг шинээр нэмлээ. Тус чиглэл нь 2022 онд ашиглалтад орсон шинэ авто замын трассын дагуу буюу “Зүүн салаа-Шинэ зам /хойгуур/-Чингэлтэй дүүрэг -МУБИС” гэсэн чиглэлээр иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм.
Нийгэм

Нийслэлээс үзүүлж буй барилга байгууламжтай холбоотой үйлчилгээнүүдийг цахимжуулах ажлыг эрчимжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва хариуцаж буй хэлтэс, агентлагийн дарга нартай нийслэлийн 2022 оны төсөвт тусгагдсан ажлуудыг эрчимжүүлэх хурлыг зохион байгууллаа.
Нийгэм

Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжиж ажиллана
Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү нар жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж хамтран ажиллах асуудлаар олон улсын худалдааны зуучлалын “Samirtex” байгууллага болон хувцас, загварын салбарын үндэсний үйлдвэрлэгч “Exclusive” компанийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.
Нийгэм

“Цэцэнсхолдинг” ХХК, “Цэцэнс майнинг энд энержи” ХХК, “Бөөрөлжүүтийн тал” ХХК-иудын нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцлээ
Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Цэцэнсхолдинг” ХХК, “Цэцэнс майнинг энд энержи” ХХК, “Бөөрөлжүүтийн тал” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баян сум, Баянжаргалан сумын Засаг дарга нарт тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн гаргасан гомдлоор 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хянан хэлэлцлээ.
Нийгэм

Өнөөдөр Олон улсын Иргэний хамгаалалтын өдөр
Өнөөдөр буюу 03 дугаар сарын 01-нд Олон Улсын Иргэний хамгаалалтын өдөр тохиож байна.
Энэ жил Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагаас “Гамшиг, хямралын улмаас орон гэргүй болсон иргэдийн иргэний хамгаалалт ба менежмент; сайн дурынхны үүрэг ба цар тахалтай тэмцэх нь” уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлээд байна.
Нийгэм

Швейцарийн хамгийн том банкны нэг болох “CREDIT SUISSE” банк урьдын алдаанаасаа суралцсангүй
Сүүлийн үеийн банктай холбоотой дуулианууд нь санхүүгийн нууцыг халах, хяналт, шийтгэлийн арга барилыг дахин авч үзэх шаардлагатай болсныг харуулж байна.
Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигын судалгааны төв (OCCRP) буюу “Süddeutsche Zeitung” нь Suisse Secrets- ийн мөрдөн байцаалтын явцад Швейцарийн хамгийн том банкны нэг болох “Credit Suisse”-ийн илрээгүй зөрчил, найдваргүй үйлчлүүлэгчид болон угаасан бохир мөнгөний хэмжээг илрүүлснийг “The Guardian” болон бусад 45 хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн байна.
Нийгэм

18 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 2 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 28 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 75 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 1 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 71 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Нийгэм

Олон улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ
Жил бүрийн гуравдугаар сарын нэгэнд дэлхий нийтээр Олон Улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай.
Энэ жилийн хувьд Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагаас “Гамшиг, хямралд нэрвэгдсэн иргэдийн иргэний хамгаалалт, менежмент: сайн дурынхны үүрэг ба цар тахалтай тэмцэх нь” уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлээд байна.
Нийгэм

Гуравдугаар сарын цаг агаарын төлөв
Цаг уурын байгууллагаас гуравдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна. Энэ сард салхины хурд нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 14-16 м/с, зарим үед 18-24 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.
Нийгэм

40 удаагийн дуудлагаар ажиллаж тэрбум 235 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Нийслэлийн Онцгой байдлын газарт 02 дугаар сарын 20-27-ныг хүртэлх хугацаанд 40 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид тэрбум 235 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалллаа.
Нийгэм

Сэрэмжлүүлэг зөвлөмжийг байршууллаа
Нийслэлийн Онцгой байдлын газраас гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх “Аюулгүй галлагаа” аяны хүрээнд иргэдэд галлагааны аюулгүй байдлыг хэвшүүлэх, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэх зорилгоор гарын авлага, зурагт хуудсыг хот хоорондын автобусанд байршууллаа.
Нийгэм

Улаанбаатар хот хувийн хэвшил, иргэдэд аж ахуй эрхлэх тааламжтай талбар байх ёстой
Бизнес эрхлэгчдийг дэмжиж, тэдэнд таатай орчин бүрдүүлж байж улсын хөгжил тодорхойлогддог. Гэтэл сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын нөлөөгөөр бизнес эрхлэгчид, ялангуяа олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулдаг үйлчилгээний салбар хамгийн их уналтад орсон. Үүнд цар тахлын дүрэм, журам, цагийн хязгаарлалт зэрэг хүчин зүйл нөлөөлсөн.
Нийгэм

БЕЛАРУСИЙН ЭЛЧИН САЙД Д.Н.ГОРЕЛИКТОЙ УУЛЗЛАА
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол-Беларусийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар санал, мэдээлэл солилцохоор Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Н.Гореликтой ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан уулзлаа.
Нийгэм

Нөхөн бүртгэлийн үйлчилгээ “e-Mongolia”-д нэвтэрлээ
Нөхөн бүртгэлийн үйлчилгээ “e-Mongolia”-д нэвтэрлээ. Ингэснээр иргэн та доорх лавлагаанууд дээр мэдээллээ өөрчлөх шаардлагатай бол тус үйлчилгээг сонгож, нөхөн бүртгэлээ цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хийлгэх боломжтой болсон гэсэн үг юм.
Нийгэм






























