Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Өвлийн олимпын тасалбар 7-40 мянган рублийн үнэтэй
2014 онд манай хойд хөрш ОХУ-ын Сочи хотноо болох өвлийн олимпын тасалбарын үнэ тодорхой боллоо. Хамгийн тансаг буюу хоккейн багуудын алт медалийн төлөөх тоглолтыг үзэх хөгжөөн дэмжигч 40 мянган рублиэр тасалбар худалдан авах юм байна. Хамгийн хямд нь эмэгтэйчүүдийн чарганы төгсгөлийн тэмцээнийг нэг мянган рублиэр үзэж болно гэнэ. Эрэгтэйчүүдийн хоккейн хүрэл медалийн төлөөх тэмцээнийг 4-23 мянган рублиэр үзэж болох бол ерийн явцын тэмцээнийг 1,2-7 мянган рублиэр, дөрөвний нэг шигшээ тэмцээнийг 3-17 мянга, хагас шигшээг 4-23 мянган рублиэр үзэх юм.
Эмэгтэйчүүдийн хоккейн алтан медалийн төлөөх тоглолт харьцангуй хямд 2-11 мянган рубль бол хүрэл медалийн төлөөх тоглолтын тасалбар 1,5-7 мянган рубль юм байна.
Сочид мөнгөө хэмнэж хямд үнээр үзэж болох тэмцээн нь чарга, цанын спортын тэмцээн байх нь. Эрэгтэй эмэгтэйчүүдийн ганцаарчилсан гулгалтын тэмцээний хамгийн тохиромжтой суудлын үнэ 20 мянган рубль байх юм. Олимпын хүрээлэнд орох тасалбар харин 200 рубль.
Олимпын тасалбарыг www.tickets.sochi2014.com сайтаар дамжуулан худалдаалах юм байна. Харин тасалбар дамлан худалдвал нэг сая рублийн торгууль хүлээж байгаа юм.
2014 онд манай хойд хөрш ОХУ-ын Сочи хотноо болох өвлийн олимпын тасалбарын үнэ тодорхой боллоо. Хамгийн тансаг буюу хоккейн багуудын алт медалийн төлөөх тоглолтыг үзэх хөгжөөн дэмжигч 40 мянган рублиэр тасалбар худалдан авах юм байна. Хамгийн хямд нь эмэгтэйчүүдийн чарганы төгсгөлийн тэмцээнийг нэг мянган рублиэр үзэж болно гэнэ. Эрэгтэйчүүдийн хоккейн хүрэл медалийн төлөөх тэмцээнийг 4-23 мянган рублиэр үзэж болох бол ерийн явцын тэмцээнийг 1,2-7 мянган рублиэр, дөрөвний нэг шигшээ тэмцээнийг 3-17 мянга, хагас шигшээг 4-23 мянган рублиэр үзэх юм. Эмэгтэйчүүдийн хоккейн алтан медалийн төлөөх тоглолт харьцангуй хямд 2-11 мянган рубль бол хүрэл медалийн төлөөх тоглолтын тасалбар 1,5-7 мянган рубль юм байна.
Сочид мөнгөө хэмнэж хямд үнээр үзэж болох тэмцээн нь чарга, цанын спортын тэмцээн байх нь. Эрэгтэй эмэгтэйчүүдийн ганцаарчилсан гулгалтын тэмцээний хамгийн тохиромжтой суудлын үнэ 20 мянган рубль байх юм. Олимпын хүрээлэнд орох тасалбар харин 200 рубль.
Олимпын тасалбарыг www.tickets.sochi2014.com сайтаар дамжуулан худалдаалах юм байна. Харин тасалбар дамлан худалдвал нэг сая рублийн торгууль хүлээж байгаа юм.
Ц.ХАС
0 Сэтгэгдэл




















