Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

Малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:02-ны өдөр Хангайн уулархаг нутаг, говийнбүс нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам даваанд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.

10-р сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангай, Өмнөговийн ихэнх сумд, Хөвсгөл, Булганы өмнөд, Дундговь, Дорноговийн хойд сумдын нутгаар 0.0-7.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Говь-Алтайн нуруу,Хангай,Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Орхон голын хөндийгөөр 2-7 хэм,говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 13-18 хэм,бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Өдөртөө 9-11 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Өдөртөө 9-11 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 4-9 метр. Өдөртөө 7-9 хэм дулаан байна.

2026 оны 10-р сарын 03-наас 2026 оны 10-р сарын 07-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 02-03-ны шөнө Архангай, Өвөрхангайн зарим, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь ихэнх сумд, Өмнөговийн зүүн, Сүхбаатарын өмнөд сумдын нутгаар, 03-ны өдөр Өмнөговийн зүүн, Дорноговийн зарим, Сүхбаатарын өмнөд сумдын нутгаар 0.0-17.0 мм, 06-ны өдөр Баян-Өлгий, Ховд, Завханы зарим, Говь-Алтайн хойд сумдын нутгаар 0.0-4.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 03-нд говийн бүс нутгийн зүүн хэсгээр, 06-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 04-д нутгийн баруун хэсгээр, 05, 06-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 4-9 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 хэм дулаан, бусад нутгаар 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан