Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо

Олон улсын ахмад настны өдрийг тохиолдуулан Геронтологийн үндэсний төвийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо.

Шинэ байр ашиглалтад орсноор ахмад настанд үзүүлэх эмнэлгийн тусламж, сэргээн засах үйлчилгээ, сургалт, судалгааг нэг дор уялдуулан хөгжүүлэх боломж бүрджээ. Мөн сэтгэл засал, хөдөлмөр засал, танин мэдэхүйн сэргээн засах болон дижитал ур чадварын лаборатори зэрэг шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ахмад настны эрүүл мэндийг хамгаалахдаа өвчнийг эмчлэхээс гадна бие даан амьдрах, нийгмийн идэвхтэй оролцоог нь дэмжих шаардлагатайг онцолжээ.

Геронтологийн үндэсний төв нь өнөөг хүртэл 10 мянга гаруй ахмад настанд мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж, 50 гаруй эмч, эмнэлгийн ажилтантай ажиллаж байна. Тус төвийн шинэ барилга улсын төсвийн 4.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригджээ.

photo

photo

photo

1 Сэтгэгдэл
Bairshliig helj bolohgui yum uu Yaaj olj ochih ve?
Хамгийн их уншсан