Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
ИХ АВАРГА ХАРҮМАФҮЖИ НЭГ Ч УНАЛГҮЙ БАШЁГ ТЭРГҮҮЛЛЭЭ
Мэргэжлийн сүмогийн 2013 оны эхний сарын барилдаанд их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нэг ч уналгүй түрүүллээ. Тэрээр башёгийн 12 дахь өдрөөс тэргүүлэх байр суурийг эзэлж, сүүлийн гурван өдөр амжилтаа бататгасаар ялалт байгууллаа. Өчигдөр буюу тэмцээний төгсгөлд их аварга Хакүхотой барилдаж давсан юм. Их аварга Хакүхогийн хувьд 12 даваа, гурван унаатай тэмцээнийг дуусгалаа. Түүний ялагдалд Хакүхогийн хувьд сүмогийн эцэг гэгдэх, их аварга Тайхогийн таалал төгссөн явдал багагүй нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна. Харин Харүмафүжигийн их ялалтад аварга цолоо хамгаалж бататгах гэсэн хүсэл тэмүүлэл жинтэй нөлөөлсөн гэнэ. Мэргэжлийн сүмогийн холбооны удирдлагууд Харүмафүжиг өнгөрсөн оны сүүлийн башёд тааруухан барилдсан гэж үзээд сануулга өгөөд байсан. Уг сануулгад хацү башёд сайн барилдахгүй бол зодог тайлахыг тусгаад байсан билээ.
Мэргэжлийн сүмогийн 2013 оны эхний сарын барилдаанд их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нэг ч уналгүй түрүүллээ. Тэрээр башёгийн 12 дахь өдрөөс тэргүүлэх байр суурийг эзэлж, сүүлийн гурван өдөр амжилтаа бататгасаар ялалт байгууллаа. Өчигдөр буюу тэмцээний төгсгөлд их аварга Хакүхотой барилдаж давсан юм. Их аварга Хакүхогийн хувьд 12 даваа, гурван унаатай тэмцээнийг дуусгалаа. Түүний ялагдалд Хакүхогийн хувьд сүмогийн эцэг гэгдэх, их аварга Тайхогийн таалал төгссөн явдал багагүй нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна. Харин Харүмафүжигийн их ялалтад аварга цолоо хамгаалж бататгах гэсэн хүсэл тэмүүлэл жинтэй нөлөөлсөн гэнэ. Мэргэжлийн сүмогийн холбооны удирдлагууд Харүмафүжиг өнгөрсөн оны сүүлийн башёд тааруухан барилдсан гэж үзээд сануулга өгөөд байсан. Уг сануулгад хацү башёд сайн барилдахгүй бол зодог тайлахыг тусгаад байсан билээ.Б.Ганбилэг
0 Сэтгэгдэл




















