Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Дэвид Бекхэм гэрээнээс олсон 3,5 сая фунтээ бүгдийг нь хүүхдүүдэд зориулна
Нарлаг Лос-Анжелосоос Лондонд буцаж ирээд төдий л удаагүй байгаа Дэвид Бекхэм дахиад л Английг орхих нь. Гэхдээ тэр энэ удаад таван жилээр биш, ердөө таван сараар л явах гэнэ. Алдарт хөлбөмбөгч дэлхийн хамгийн баян клубуудын нэг “Paris St Germain”-тэй таван сарын гэрээ байгуулжээ. Тэрээр энэ удаа гэр бүлтэйгээ Францыг зорихгүй, ганцаар явж, зочид буудалд байрлах ажээ. Энэ нь 2004 онд түүнийг Реал Мадридад байх үедээ гэр бүлээсээ холдож, хувийн туслах бүсгүйтэйгээ холбогдсон шиг явдал гарах вий гэж шар хэвлэлүүд аль хэдийнэ бичихэд хүргээд байна. Гэвч Дэвид Бекхэмийн PSG-тэй гэрээ хийсэн нь иймэрхүү явган яриа дагуулахааргүй маш сайхан үйлсийг бүтээж байгаа юм. Тэрээр PSG-ээс авсан бүх л цалингаа Парис дахь хүүхдийн буяны санд хандивлах гэж байгаа юм. Алдарт хөлбөмбөгч долоо хоногт 170 мянган фунт буюу нийтдээ таван сарын хугацаанд 3,5 сая фунтийн цалин авахаар байгаа бөгөөд энэ бүх мөнгийг хүүхдийн сайн сайхны төлөө зориулна.

0 Сэтгэгдэл