Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
ХУД-ийн 18, ЧД-ийн тавдугаар сургууль нийслэлийн оны тэргүүний сургууль боллоо
Нийслэлийн боловсролын газраас оны шилдэг сургууль, цэцэрлэг, багш нараа шалгарууллаа. Шилдэг сургуулиар Хан-Уул дүүргийн 18, Чингэлтэй дүүргийн тавдугаар сургууль шалгарчээ. Оны шилдэгт энэ хоёр сургуулиас гадна төрийн бус өмчит “Оюунлаг” сургуулийг нэрлэсэн нь онцлог болжээ. Шилдгийг шалгаруулахдаа тухайн сургуулийн сурагчдын сурлага урлаг, спортын амжилт, багш нарын ур чадвар, боловсролын шинэчлэлд хөл нийлүүлж чадаж байгаа эсэх гээд 24 үзүүлэлтийг харгалзсан аж.

Оны тэргүүний сургуулиас гадна оны тэргүүний боловсролын төвийг нэрлэсэн нь БЗД-ийн “Гэгээрэл хөгжлийн төв” байлаа. Харин оны тэргүүний цэцэрлэгээр СХД-ийн 110 дугаар цэцэрлэг тодорчээ.Мөн 47 дахь жилийн багш нарын өдөр нийслэлийн шилдгээр 10 багшийг нэрлэлээ.Оны тэргүүний багшаар БЗД-ийн92 дугаар сургуулийн химийн багш Ч.Энхжаргал, СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн Түүх-газарзүйн багш Ц.Оюунцэцэг, технологийн багш П.Хайдавринчин, физикийн багш Ч.Элбэгзаяа, БГД-ийн 73-р сургуулийн математикийн багш С.Энхчимэг, 47 дугаар сургуулийн орос хэлний багш Р.Бямбадулам, ХУД-ийн 41 дүгээр цэцэрлэгийн багш Э.Батнавч, ЧД-ийн 50 дугаар сургуулийн бага ангийн багш А.Дайриймаа, 72-р сургуулийн хөгжмийн багш Ц.Дүүрэнхундага, Багануур дүүргийн гүн галуутай цогцолбор сургуулийн монгол хэл уран зохиолын багш Д.Шүрэнтогтох нар шалгарчээ.

Дашрамд дурдахад, нийслэлд нийт 549 цэцэрлэг, сургууль үйл ажиллагаагаа явуулж байгаа. Эдгээр сургууль цэцэрлэгүүдэд 252 мянга 487 хүүхэд багачууд сурч, хүмүүжиж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан