Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна

Эрчим хүчний салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад салбарын 46 үйлдвэр, компани нийт 1600 орчим нэр төрлийн ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн.

2026 оны есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 79 хувьд хүрээд байв.

Төвийн бүсийн дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөц энэ сарын 18-ны өдрийн байдлаар 576.7 мянган тонн байв. Энэ нь нүүрс нөөцлөх төлөвлөгөөний биелэлт 94 хувьд хүрсэн дүн юм.

Есөн дулааны цахилгаан станцын 20 зууханд их болон дунд засвар хийхээр төлөвлөсөн бөгөөд есөн зуухны ажлыг бүрэн дуусгаж, 11 зуухных үргэлжилж байна. Мөн таван дулааны цахилгаан станцын турбогенераторт их болон дунд засвар хийхээр төлөвлөсөн. Өдгөө найман турбогенераторын засварыг бүрэн дуусгаад байна.

Оргил ачааллын үед төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд эх үүсвэрийн чадлын дутагдалд орох, импортын эрчим хүчний хязгаар тавигдах, доголдох тохиолдол гарвал Улаанбаатар хотын хэмжээнд 14 багцаар хязгаарлалт хийх төлөвлөгөө гаргаад буй юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан