Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр Люксембургийн Их Гүн V Гийом-той уулзав.

Төрийн тэргүүн нар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн хүрээнд энэ жил олон арга хэмжээ хамтран зохион байгуулсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.Цаашид найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, эрүүл мэнд, банк, санхүү зэрэг салбараас гадна бусад салбарт харилцан ашигтай хамтрах боломжийн талаар ярилцав.

Люксембургийн Их Гүнт Улс өнгөрсөн 25 жилд эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, Улсын гуравдугаар төв эмнэлгийн дэргэд Зүрх, судасны үндэсний төв байгуулахад дэмжлэг үзүүлж буйд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.Уулзалтын үеэр НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Хоёр улс эрүүл мэндийн салбарт идэвхтэй хамтран ажилладаг. Люксембургийн 22 сая гаруй еврогийн буцалтгүй тусламжаар барих Зүрх, судасны төвийн бүтээн байгуулалт эхлээд байна.

120 ортой төв ашиглалтад орсноор  зүрх, судсан дотуурх мэс засал, оношилгоо, яаралтай болон сэргээн засах тусламж, үйлчилгээний хүртээмж, чадавх нэмэгдэх юм.

Өмнөх жилүүдэд Люксембургээс манай улсад үзүүлсэн 60 гаруй сая еврогийн тусламжийн дүнд зүрх, судасны шалтгаант нас баралт тав дахин буурсан үзүүлэлт гарчээ.

Хоёр улс мөн ойн салбарт 100 сая ам.долларын санхүүжилт бүхий төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан