Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
КАКҮРИҮ М.АНАНДЫГ ИХ АВАРГА БОЛГОЖ МАГАДГҮЙ
Японы мэргэжлийн сүмогийн холбооноос шинэ аварга тодруулж үндэсний бөхөө улам сонирхолтой болгохоор болжээ. Үүний дагуу ирэх сарын башёд хоёр бөхийг сайн барилдаж, 13-аас дээш давбал их аварга цол олгох тухай ярьсан гэнэ. Тэдний нэг нь Японы бөх Кисеносато бол нөгөөх нь Какүриү М.Ананд юм. Озэки цолтой хоёр сүмоч өнгөрсөн сарын Хацү башёд амжилтаараа их аваргуудын ард бичигдэж байсан. Тэгвэл ирэх сарын барилдаанаас нь харгалзаж, хэн нэгийг нь их аварга болгох бололтой.
Сүмогийн спорт нэг хэсэг идэвхжиж, үзэгчдийн сонирхлыг татаж эхэлсэн боловч япон бөхчүүдийн даваа наймаалцах хэрэг, ёс зүйгүй зан авираас болж нэр хүнд нь унасан юм. Энэ хүнд байдлаас гарахын тулд их аваргын тоог нэмэгдүүлж, улам ширүүн өрсөлдөөнтэй болгох гарц олсон нь энэ. 68, 69, 70 дахь их аваргаар монгол бөх тодорсон учраас дараагийн аваргаар япон бөх Кисеносатог тодруулж магадгүй. Гэсэн ч М.Ананд барилдаан, амжилтаар түүнээс илүү байж чадвал Японы сүмог эзэгнэсэн монгол аваргуудын улбааг үргэлжлүүлэх боломжтой гэж олон хүн харж байна.
Японы мэргэжлийн сүмогийн холбооноос шинэ аварга тодруулж үндэсний бөхөө улам сонирхолтой болгохоор болжээ. Үүний дагуу ирэх сарын башёд хоёр бөхийг сайн барилдаж, 13-аас дээш давбал их аварга цол олгох тухай ярьсан гэнэ. Тэдний нэг нь Японы бөх Кисеносато бол нөгөөх нь Какүриү М.Ананд юм. Озэки цолтой хоёр сүмоч өнгөрсөн сарын Хацү башёд амжилтаараа их аваргуудын ард бичигдэж байсан. Тэгвэл ирэх сарын барилдаанаас нь харгалзаж, хэн нэгийг нь их аварга болгох бололтой.Сүмогийн спорт нэг хэсэг идэвхжиж, үзэгчдийн сонирхлыг татаж эхэлсэн боловч япон бөхчүүдийн даваа наймаалцах хэрэг, ёс зүйгүй зан авираас болж нэр хүнд нь унасан юм. Энэ хүнд байдлаас гарахын тулд их аваргын тоог нэмэгдүүлж, улам ширүүн өрсөлдөөнтэй болгох гарц олсон нь энэ. 68, 69, 70 дахь их аваргаар монгол бөх тодорсон учраас дараагийн аваргаар япон бөх Кисеносатог тодруулж магадгүй. Гэсэн ч М.Ананд барилдаан, амжилтаар түүнээс илүү байж чадвал Японы сүмог эзэгнэсэн монгол аваргуудын улбааг үргэлжлүүлэх боломжтой гэж олон хүн харж байна.
0 Сэтгэгдэл




















