Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Чөлөөт бөхөд “лоббидох” мэх хэрэгтэй байна
Олимпын наадмаас чөлөөт бөх хасагдана гэв үү. Дөрөвдүгээр сарын 1-ний хошигнол арай эрт эхэлчихэв үү гэж дэлхий даяар энэ мэдээнд итгэж ядан байна. Гэвч энэ мэдээ үнэнээр барахгүй Чөлөөт бөхийн олон улсын холбоо ФИЛА тэргүүнээ огцруулж, шинэ удирдлага сонгож, чөлөөт бөхийн ертөнцөд томоохон цочроо өглөө. Өмнөх тэргүүн Рафаэль Мартинетти огцорч, оронд нь Нанад Лалович үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон ФИЛА ирэх хэдэн сард чөлөө бөхөө олимпын төрөлд хэвээр хадгалан үлдэхийн төлөө байдаг чадлаа дайчилж, чөлөөт бөх бол олимпын салшгүй нэг хэсэг гэдгийг батлан харуулахын тулд шинэ арга барилаар ажиллах ёстой болж байна.
Дэлхийн хамгийн эртний спортуудын нэг, олимпын зүй ёсны нэг төрөл байсаар олон зууныг элээсэн чөлөөт бөхийн төрөл чухам яагаад өнөөдөр олимпод илүүдэх болов гэдгийг хүмүүс гайхаж байна. Олимпын спортын төрлийг 26-гаар хязгаарлачихаад байгаа энэ үед олимпын хороо ердөө ганц спорт нэмчихэд санхүүгийн асар том дарамтад орчих гээд байна гэж үү. Үнэхээр л тоогоор хязгаарлачихаад түүндээ баригдаад байгаа элсний волейбол, пентатлон гэх мэтийн олон улс орныг хамардаггүй, бараг хүн мэддэггүй сүүлийн үеийн спортыг хасч болно шүү дээ. Орчин үеийн пентатлон гэх усанд сэлдэг, гүйдэг, бууддаг есөн шид нь бүрдсэн хачирхалтай спортын төрөлд Лондонгийн олимпоор ердөө 26 орон өрсөлдсөн байдаг. Гэтэл дэлхийн 71 орон оролцдог, олимпын сонгодог төрөл болсон чөлөөт бөхийг юунд гадуурхав. Үүнд тухайн спорт холбоодын хүчин чармайлт, лобби асар чухал гэнэ. Жишээлбэл, Пентатлоны олон улсын холбооны ерөнхийлөгч Клаус Шорман гэгч өөрийн төрлийг авч үлдэхийн тулд Олон улсын олимпын хорооныхныг гайгүй сайн лоббидсон гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Харин хүчин зүтгэл үл гаргасан ФИЛА томхон сануулга авсны дараа л сая нэг мэдрэмж муутай удирдлагаа шинэчилж байгаа нь энэ. Одоо ФИЛА чөлөөт бөхийг олимпод үлдээхийн тулд ирэх есдүгээр сар хүртэл нэлээд арга хэмжээ авах нь тодорхой. Үүн дээр чөлөөт бөхийн амжилтаараа дэлхийд тэргүүлдэг АНУ, ОХУ, Иран гээд улс орнууд ч бас медалийн уурхай болсон төрлөө хасуулахгүйн тулд зүгээр суухгүй нь тодорхой. АНУ энэ спортын төрлөөр олимпоос 124 медаль хүртэж байсан бол ЗХУ-ын үед 116 медальтай байсан ОХУ өдгөө 51 медальтай болоод байгаа юм. Дэлхийн 180 гаруй оронд хөгжсөн чөлөөт бөх зарим улсад бүр үндэсний спортын дайтай үнэлэгдэх нь бий. Тухайлбал, Ираны спортод энэ явдал хүнд цохилт болно гэдгийг Ираны үндэсний олимпын хорооны тэргүүн Мухамед али Абиди мэдэгдэж байна.
Гэхдээ бүх зүйл ард өнгөрчихөөгүй байна. Олон улсын олимпын хороо ирэх есдүгээр сард хуралдаж эцсийн шийдвэрээ гаргах бөгөөд бэйсбол/софтбол, каратэ, роллер, спорт авиралт, скуаш, ушу гэсэн нэр заасан долоон спортын төрөлтэй өрсөлдөж, олимпод үлдэх эсэхийг шийдэх юм. Яаж ч бодсон чөлөөт бөх цар хүрээгээрээ эдгээр спортыг давж унах ч спортын ертөнцөд, ялангуяа Олон улсын олимпын хороонд лобби гэдэг ямар хүчтэй болохыг энэ явдал харууллаа. Тэгэхээр одоо чөлөөт бөхийнхөн лоббидох гэдэг шинэ мэх хэрэглэхээс өөр замгүй болжээ.
Олимпын наадмаас чөлөөт бөх хасагдана гэв үү. Дөрөвдүгээр сарын 1-ний хошигнол арай эрт эхэлчихэв үү гэж дэлхий даяар энэ мэдээнд итгэж ядан байна. Гэвч энэ мэдээ үнэнээр барахгүй Чөлөөт бөхийн олон улсын холбоо ФИЛА тэргүүнээ огцруулж, шинэ удирдлага сонгож, чөлөөт бөхийн ертөнцөд томоохон цочроо өглөө. Өмнөх тэргүүн Рафаэль Мартинетти огцорч, оронд нь Нанад Лалович үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон ФИЛА ирэх хэдэн сард чөлөө бөхөө олимпын төрөлд хэвээр хадгалан үлдэхийн төлөө байдаг чадлаа дайчилж, чөлөөт бөх бол олимпын салшгүй нэг хэсэг гэдгийг батлан харуулахын тулд шинэ арга барилаар ажиллах ёстой болж байна. Дэлхийн хамгийн эртний спортуудын нэг, олимпын зүй ёсны нэг төрөл байсаар олон зууныг элээсэн чөлөөт бөхийн төрөл чухам яагаад өнөөдөр олимпод илүүдэх болов гэдгийг хүмүүс гайхаж байна. Олимпын спортын төрлийг 26-гаар хязгаарлачихаад байгаа энэ үед олимпын хороо ердөө ганц спорт нэмчихэд санхүүгийн асар том дарамтад орчих гээд байна гэж үү. Үнэхээр л тоогоор хязгаарлачихаад түүндээ баригдаад байгаа элсний волейбол, пентатлон гэх мэтийн олон улс орныг хамардаггүй, бараг хүн мэддэггүй сүүлийн үеийн спортыг хасч болно шүү дээ. Орчин үеийн пентатлон гэх усанд сэлдэг, гүйдэг, бууддаг есөн шид нь бүрдсэн хачирхалтай спортын төрөлд Лондонгийн олимпоор ердөө 26 орон өрсөлдсөн байдаг. Гэтэл дэлхийн 71 орон оролцдог, олимпын сонгодог төрөл болсон чөлөөт бөхийг юунд гадуурхав. Үүнд тухайн спорт холбоодын хүчин чармайлт, лобби асар чухал гэнэ. Жишээлбэл, Пентатлоны олон улсын холбооны ерөнхийлөгч Клаус Шорман гэгч өөрийн төрлийг авч үлдэхийн тулд Олон улсын олимпын хорооныхныг гайгүй сайн лоббидсон гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Харин хүчин зүтгэл үл гаргасан ФИЛА томхон сануулга авсны дараа л сая нэг мэдрэмж муутай удирдлагаа шинэчилж байгаа нь энэ. Одоо ФИЛА чөлөөт бөхийг олимпод үлдээхийн тулд ирэх есдүгээр сар хүртэл нэлээд арга хэмжээ авах нь тодорхой. Үүн дээр чөлөөт бөхийн амжилтаараа дэлхийд тэргүүлдэг АНУ, ОХУ, Иран гээд улс орнууд ч бас медалийн уурхай болсон төрлөө хасуулахгүйн тулд зүгээр суухгүй нь тодорхой. АНУ энэ спортын төрлөөр олимпоос 124 медаль хүртэж байсан бол ЗХУ-ын үед 116 медальтай байсан ОХУ өдгөө 51 медальтай болоод байгаа юм. Дэлхийн 180 гаруй оронд хөгжсөн чөлөөт бөх зарим улсад бүр үндэсний спортын дайтай үнэлэгдэх нь бий. Тухайлбал, Ираны спортод энэ явдал хүнд цохилт болно гэдгийг Ираны үндэсний олимпын хорооны тэргүүн Мухамед али Абиди мэдэгдэж байна.
Гэхдээ бүх зүйл ард өнгөрчихөөгүй байна. Олон улсын олимпын хороо ирэх есдүгээр сард хуралдаж эцсийн шийдвэрээ гаргах бөгөөд бэйсбол/софтбол, каратэ, роллер, спорт авиралт, скуаш, ушу гэсэн нэр заасан долоон спортын төрөлтэй өрсөлдөж, олимпод үлдэх эсэхийг шийдэх юм. Яаж ч бодсон чөлөөт бөх цар хүрээгээрээ эдгээр спортыг давж унах ч спортын ертөнцөд, ялангуяа Олон улсын олимпын хороонд лобби гэдэг ямар хүчтэй болохыг энэ явдал харууллаа. Тэгэхээр одоо чөлөөт бөхийнхөн лоббидох гэдэг шинэ мэх хэрэглэхээс өөр замгүй болжээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
mongol
choloot iin hogjil muu shude harin songomol bol hamaagui iluu yum bnle
2013.02.18




















