Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Дэлхийн цомоос манай бүсгүйчүүд медаль хүртэхийг зорьж байна
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт өнөөдөр эхэллээ. Энэ онд 13 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тэмцээнд АНУ, Япон, Хятад, Энэтхэг, Канад, Казахстан, Беларусь, зохион байгуулагч Монгол гэсэн найман орны баг тамирчид оролцож байна.
2009 оноос хойш эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд оролцож эхэлсэн манай улсын баг тамирчид энэ удаа эх орныоо дэвжээнд медальд хүрэх зорилго өвөртлөн барилдаж байна. Өмнөх дэлхийн цомын тэмцээнүүдэд манай бүсгүйчүүд 5-7-р байрыг эзэлсэн амжилт үзүүлж байсан юм. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомд Японы бүсгүйчүүд хамгийн олон буюу зургаан удаа аваргалсан байдал бол хөрш Хятадын тамирчид таван удаагийн түрүүгээр удаалдаг ажээ. Энэ удаагийн тэмцээнд олимпын медальтай хоёр, дэлхийн аварга хэд хэдэн тамирчин ирж өрсөлдөж байгаа юм.
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт өнөөдөр эхэллээ. Энэ онд 13 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тэмцээнд АНУ, Япон, Хятад, Энэтхэг, Канад, Казахстан, Беларусь, зохион байгуулагч Монгол гэсэн найман орны баг тамирчид оролцож байна.2009 оноос хойш эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд оролцож эхэлсэн манай улсын баг тамирчид энэ удаа эх орныоо дэвжээнд медальд хүрэх зорилго өвөртлөн барилдаж байна. Өмнөх дэлхийн цомын тэмцээнүүдэд манай бүсгүйчүүд 5-7-р байрыг эзэлсэн амжилт үзүүлж байсан юм. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомд Японы бүсгүйчүүд хамгийн олон буюу зургаан удаа аваргалсан байдал бол хөрш Хятадын тамирчид таван удаагийн түрүүгээр удаалдаг ажээ. Энэ удаагийн тэмцээнд олимпын медальтай хоёр, дэлхийн аварга хэд хэдэн тамирчин ирж өрсөлдөж байгаа юм.
Н.Дарь
0 Сэтгэгдэл




















