Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов
Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна
Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ
Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа
Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна
Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
“Битүү матаас”
Хошуу хүргэх гэж ярьдаг даа. Ямар нэгэн хууль бус үйлдэл хийсэн хүний булхайг нууцаар мэдээллэхийг л тэгж хэлдэг. Тэгвэл Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнг хэн нэгэн матсан бололтой. Гэхдээ хэн гэдэг нь одоо хэр нь тодорхойгүй байгаа юм. Нэг ёсондоо битүү матаас гэж нэрлэж болохоор.
Урьдчилан хорих төвд саатуулагдаад байгаа Д.Загдсүрэнг матсан хэмээн хэд хэдэн хүнийг хэрэгт “хутгаж” байгаа бололтой. Түүнийг анх саатуулсан гэх мэдээлэл цацагдах үед “МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн саатуулжээ. Энэ хэргийг МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан болон МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Баясгалан нарын дөрвөн хүн матжээ” гэх утгатай мэдээлэл цацагдсан байсан. Харин энэ мэдээлэл цацагдсаны дараа Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан зарим хэвлэлээр дамжуулан “Зарим сонин сайтад гарсан худал мэдээллийг уншаад маш их цочирдлоо. Загдсүрэнг шалгуулахаар нэр бүхий дөрвөн хүн өргөдөл өгсний дотор миний нэр явж байна гэж мэдээллэж байна. Би МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнг шалгуулахаар өргөдөл өгөөгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Д.Загдсүрэн дарга бид хоёр нэг нь спортын эмч, нөгөө нь спортын сэтгүүлч байх үеэсээ өдгөөр хүртэл 23 жил үй зайгүй нөхөрлөж, сүүлийн 14 жил МҮОХ-нд удирдах албыг хамтдаа хашин яваа. МҮОХ-ны эв нэгдлийг бусниулж, Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга хоёрын хооронд ийм гүтгэлгийг хэвлэл мэдээллээрх цацах нь дэндүү улайрсан үйлдэл бөгөөд олон жил Монголын олимпийн хөдөлгөөнийг нэр төртэй удирдсан Д.Загдсүрэн ерөнхийлөгчийн эвсэг багийг задлах оролдлого үргэлжилсээр байна” хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл өнөөдөр МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Баясгалан мөн л мэдэгдэл гаргажээ. Тэрээр мэдэгдэлдээ “Би Д.Загдсүрэнг гүтгээгүй. Энэ мэдээллийг би гадаадад томилолтоор ажиллах байх үедээ сонссон. Би Загдсүрэнгийн талаар хаана ч, тэр дотроо АТГ-т өргөдөл гомдол гаргаагүй, үүнийг ил далдаар зохион байгуулаагүй, хэн нэгнийг өдөөн хатгаж, турхираагүй гэдгээ хариуцлагатаар мэдэгдэж байна” гэдгээ мөн тодорхой бичжээ. Хэрэв энэ асуудалтай дахин миний нэрийг оролцуулбал нэр төрөө сэргээлгэхээр хууль, шүүхийн байгууллагад хандана гэдгээ дээрх хоёр эрхэм мэдэгдлийнхээ төгсгөлд дурьдаж.
Тэгэхээр Д.Загдсүрэнг хэн матав. Битүү матаасны эзэн хэв байв гэдэг нь хариулт нэхэж байна. Хэвлэл мэдээллийнхний таамаглаж байгаагаар энэ матаасны эзэн нь УЕП Д.Дорлигжав байж мэднэ хэмээх болж.
Ингэж хэлэхийн шалтгаан нь МҮОХ-ны Ерөнхийлөгчийн төлөөх суудалд Д.Загдсүрэн, Д.Дорлигжав хоёр өрсөлдөж прокурор маань ялагдсан. Цөөн гар өргүүлж, ялагдсан шарандаа түүнийг шалгуулах өргөдлийг Д.Дорлигжав гаргасан байж мэднэ гэ мэдээлэл цацагдах боллоо. Үнэхээр “битүү матаас”-ны эзэн Д.Дорлигжав байв уу.
Ямартай ч Д.Загдсүрэнг шалгаж байгаа үндэслэл нь Монголын баг тамирчдыг тэмцээн уралдаанд оролцуулахаар Монгол Улсын Засгийн газраас шилжүүлдэг байсан мөнгөнөөс хувийн компанийнхаа дансанд шилжүүлж завшсан гэж үзэж байгаа юм.
Тэгэхээр МҮОХ-ны Ерөнхийлөгч гэдэг албан тушаал, зөөлөн сэнтий нь ямартай ч нэлээд үнэтэй бас мөнгөтэй бололтой. Учир нь...
Отгонцагаан хужаа, Баясгалан хужаа. Хужаанууд хужаагаа л өөд нь татдаг
тийм шүү, хэн матсан нь чухал биш... гэхдээ бусдыг гүтгэх гэмт хэрэг шүү...
hen matsan bh ni hend hamaatai yum be hereg hiisen l bol yalaa avtsgaa l da Namnan gej erguu sdad bichih yum oldkuu bn uu idsen l bol hen ch bai heleh uregtei..
Хошуу хүргэх гэж ярьдаг даа. Ямар нэгэн хууль бус үйлдэл хийсэн хүний булхайг нууцаар мэдээллэхийг л тэгж хэлдэг. Тэгвэл Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнг хэн нэгэн матсан бололтой. Гэхдээ хэн гэдэг нь одоо хэр нь тодорхойгүй байгаа юм. Нэг ёсондоо битүү матаас гэж нэрлэж болохоор. Урьдчилан хорих төвд саатуулагдаад байгаа Д.Загдсүрэнг матсан хэмээн хэд хэдэн хүнийг хэрэгт “хутгаж” байгаа бололтой. Түүнийг анх саатуулсан гэх мэдээлэл цацагдах үед “МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн саатуулжээ. Энэ хэргийг МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан болон МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Баясгалан нарын дөрвөн хүн матжээ” гэх утгатай мэдээлэл цацагдсан байсан. Харин энэ мэдээлэл цацагдсаны дараа Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан зарим хэвлэлээр дамжуулан “Зарим сонин сайтад гарсан худал мэдээллийг уншаад маш их цочирдлоо. Загдсүрэнг шалгуулахаар нэр бүхий дөрвөн хүн өргөдөл өгсний дотор миний нэр явж байна гэж мэдээллэж байна. Би МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнг шалгуулахаар өргөдөл өгөөгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Д.Загдсүрэн дарга бид хоёр нэг нь спортын эмч, нөгөө нь спортын сэтгүүлч байх үеэсээ өдгөөр хүртэл 23 жил үй зайгүй нөхөрлөж, сүүлийн 14 жил МҮОХ-нд удирдах албыг хамтдаа хашин яваа. МҮОХ-ны эв нэгдлийг бусниулж, Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга хоёрын хооронд ийм гүтгэлгийг хэвлэл мэдээллээрх цацах нь дэндүү улайрсан үйлдэл бөгөөд олон жил Монголын олимпийн хөдөлгөөнийг нэр төртэй удирдсан Д.Загдсүрэн ерөнхийлөгчийн эвсэг багийг задлах оролдлого үргэлжилсээр байна” хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл өнөөдөр МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Баясгалан мөн л мэдэгдэл гаргажээ. Тэрээр мэдэгдэлдээ “Би Д.Загдсүрэнг гүтгээгүй. Энэ мэдээллийг би гадаадад томилолтоор ажиллах байх үедээ сонссон. Би Загдсүрэнгийн талаар хаана ч, тэр дотроо АТГ-т өргөдөл гомдол гаргаагүй, үүнийг ил далдаар зохион байгуулаагүй, хэн нэгнийг өдөөн хатгаж, турхираагүй гэдгээ хариуцлагатаар мэдэгдэж байна” гэдгээ мөн тодорхой бичжээ. Хэрэв энэ асуудалтай дахин миний нэрийг оролцуулбал нэр төрөө сэргээлгэхээр хууль, шүүхийн байгууллагад хандана гэдгээ дээрх хоёр эрхэм мэдэгдлийнхээ төгсгөлд дурьдаж.
Тэгэхээр Д.Загдсүрэнг хэн матав. Битүү матаасны эзэн хэв байв гэдэг нь хариулт нэхэж байна. Хэвлэл мэдээллийнхний таамаглаж байгаагаар энэ матаасны эзэн нь УЕП Д.Дорлигжав байж мэднэ хэмээх болж.
Ингэж хэлэхийн шалтгаан нь МҮОХ-ны Ерөнхийлөгчийн төлөөх суудалд Д.Загдсүрэн, Д.Дорлигжав хоёр өрсөлдөж прокурор маань ялагдсан. Цөөн гар өргүүлж, ялагдсан шарандаа түүнийг шалгуулах өргөдлийг Д.Дорлигжав гаргасан байж мэднэ гэ мэдээлэл цацагдах боллоо. Үнэхээр “битүү матаас”-ны эзэн Д.Дорлигжав байв уу.
Ямартай ч Д.Загдсүрэнг шалгаж байгаа үндэслэл нь Монголын баг тамирчдыг тэмцээн уралдаанд оролцуулахаар Монгол Улсын Засгийн газраас шилжүүлдэг байсан мөнгөнөөс хувийн компанийнхаа дансанд шилжүүлж завшсан гэж үзэж байгаа юм.
Тэгэхээр МҮОХ-ны Ерөнхийлөгч гэдэг албан тушаал, зөөлөн сэнтий нь ямартай ч нэлээд үнэтэй бас мөнгөтэй бололтой. Учир нь...
Д.Намнан
0 Сэтгэгдэл
2013.03.08
2013.03.05
2013.03.05
























